Тэнгэрийн бүсгүй : Хагацая даа, хоёулаа

Хагацая даа, хоёулаа

Аажим аажмаар надаас алгуурхан замхрах чиний тухай бодлууд, өдөр өдрөөр өөрөөс чинь алдуурах миний инээмсэглэл. Баяртай гэж хэлж амжилгүй, одсон он жилүүдийг, огтоос уучиламгүй авирласан намайг ойлгоорой. Зүрх сэтгэлийнхээ амрагаас урваж зүрхлэдэггүй ч зүггүйтэж чамтай болздог байсныг  минь битгий уучил. Үзэн ядалт, үймэрсэн бодлууд үлдээчихээд өөрөөс чинь алсарсан намайг уучлах хэрэггүй дээ, бүр. Уучлалт гуйж, урьдын тэр өдрүүдийг санан дурсах гэсэнгүй.  Уйлж нялхарч, уулзаж аргадахыг  ч хүсээгүй. Учрал бүхэн бүтэн жаргал, бүлээн дурсамжтай байх албагүй болохоор  л тэр юм шүү.

Тиймээ,  нэг л удаа дайраад өнгөрөх  ягаахан өнгөтэй яргуйн настай учрал  байлаа, энэ.  Нэг л удаа энгэрт чинь эрхлээд өнгөрөх эгшиглэж амжаагүй дуу байсаан, би. Нэг  л удаа амтлаад өнгөрөх залуухан насны минь алдаа байж дээ, чи.

                      Нэг л удаа эгшиглэх нойтон цагаа аялгуу минь

                    Нэг л удаа амтлаад согтох шинэхэн цагаан дарс минь

                    Нэг л удаа хоолойд торсон цагаахан нулимс минь

                    Нэг л удаа мэлмэрэх халуухан бороо минь

Хувь тавилангийн минь нугачаанд дайраад өнгөрөх хуурамчхан дурлал л байж дээ, бидний тэр учрал. Хуурамчхан дурлал байсан учраас л хуучирсан пянз шиг урагдчихаж. Гэхдээ харамсах юм алгаа, одоо.  Ханийн жаргал, хачин их хайранд би халамцуухан алхаж яваа болохоор хагацая даа, чамаас.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)