Тэнгэрийн бүсгүй : коллекшн

коллекшн

Петя хvнийг гахай гэж харааснаас болж далан рублиэр торгуулжээ. Петя: -Энэ чинь шударга биш байна. Би урьд нь хvнийг гахай гэж хараагаад ердєє гучхан рублиэр торгуульж байсан. Цагдаа: -Гахайн махны vнэ нэмэгдээд байгааг чи мэдэхгvй байна гэж vv. Сайн цагдаа Хэт их хурдтай давхиж яваа машиныг цагдаа зогсоов. Цагдаа, -Уучлаарай хэмээн машин дотор суугаа хоёр залууд хандан хэт их хурдтай явсан тул таныг торгож тасалбар бичихээс єєр аргагvй хэмээн учирлав. Тэгээд овог нэр, тєрсєн он cap, єдєр газраа хэлэхийг хvсэв. -Строджвкибладцумртамино Вогзелаторибвгано, 1970 оны нэгдvгээр сарын 15-нд Ципурджправаннильо... гэж эхнийнх хариулав. Цагдаа, -За, за болно гээд салахын тvvс болж дэвтрээ хаангаа -Анхны удаа юм байна уучилъя. Харин дахиад надтай битгий тааралдаарай гэв. ---------------------------------------------------- Заавал баривчлана - Гадил барьсан эрийг цагдаа саатуулав. - Дархан цаазтай газраас гадил тvvх хориотой. - Хэзээ энд гадил ургаж байсан юм бэ? - Тэгвэл самар тvvгээд ир. Зєвшєєрєл Баавгай, vнэг, илжиг гурав гvvр барих болжээ. Гэтэл мод огтлох зєвшєєрєл" олддоггvй. Байгаль орчны яамнаас гоожин авчрахгvй бол зєвшєєрєхгvй гэж ойн цагдаа хэлжээ. Тэр гурав ярилцаж байгаад баавгайг хот руу Байгаль орчны яам руу явуулав. Удалгvй баавгай ганзага хоосон ирлээ: - Бvх модыг зєвхєн Хятадад гаргана, олсон мєнгєєрєє мянганы зам барина гээд сайд нь халгаадаггvй. Мань гурав ярилцаж байгаад vнэгийг зальтай учраас гоожингийн зєвшєєрєл аргалаад аваад ир хэмээн явуулжээ. Гэвч удалгvй vнэг ч хоосон ирэв: - Хахуулиар бол олдож байна. Би бvгдийг нь аргалсан, гар хvндрvvлбэл дуртай бvтээнэ гэцгээж байна. Даанч надад хvндрvvлэх юм олдсонгvй: - Одоо би л явахаас хэмээн илжигийг хэлэхэд нєгєє хоёр нь шоолж : - Бидний бvтээгээгvйг чи ийм тэнэг амьтан яаж барах вэ! гэцгээв. Гэвч илжиг азаа vзэхээр хот руу Байгаль орчны яамнаас бичиг авчрахаар явлаа. Удалгvй илжиг сайдын жипээр хvргvvлж буцаж ирлээ гэнэ. Гоожин олов уу? - Ололгvй яахав. Сонгуулийн дараа тэнд чинь сайдаасаа авахуулаад дан манай хамаатнууд ажилд орчихсон байна. Арын хаалгаар зовох юмгvй зєвшєєрєл салгалаа гэжээ. ---------------------------------------------------- Шинэ гишvvн УИХ-ын шинэ гишvvн ажлаа тараад гэртээ ирэв. Эхнэр нь: - Хоол идэх vv? - Ширээний ард бушуухан суугаад гараа єргєв. - Эхлээд цай уух уу? Гараа єргєв. - Пиво байна, уух уу? Алга ташив. ---------------------------------------------------- Тогны хулгайч - Эмээ та энэ их олон лаагаар яах нь вэ? - Жигжид эргээд ирсэн, тог тасрана гэж хvvхдvvд хэлсэн шvv. - Жигжид гэж хэн юм бэ? - Мэдэхгvй ээ хvv минь, алдартай тогны хулгайч байгаад шоронд дєрвєн жил суучихаад саяхнаас суллагдаад гараад ирсэн юм шиг сонсогдсон шvv ---------------------------------------------------- Монголын Тони Блэйр Энхбаярын хvvхэд ааваасаа асууж байна. -Аав аа, таныг Монголын Тони Блэйр гэж байна, яагаад? -Ухаантай болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv! - Таныг бас буян заяагаар олдсон хvv гэж байна билээ? - Хєдєлмєрч болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv. - Бас жинхэнэ удирдагч гэж байна билээ? - Шударга болохоор нь тэгэж байгаа юм, миний хvv. - Бас худалч гэж байна билээ? - Явж унт. - Бас гvтгэгч гэж байна билээ. - Алганы амт vзээгvй удаа юу! - Бас их хонзогнуур гэж бичсэн байна? - Гайгvй ээ, чамайг нам унтаж байхад чинь ор руу чинь хvйтэн ус хийн дээ! ---------------------------------------------------- Улс тєрийн явган ярианаас... -Монголын эдийн засгийн єсєлтийг юугаар хэмжих вэ? -Дарга нарын жийп машин нэмэгдсэнээр. -Засгийн газрын vйл ажиллагааг юугаар vнэлэх вэ? -Цаасан мєнгєний нийлvvлэлтээр... -Энэ удаагийн УИХ-ын сонгуульд горилогсод нэр дэвшигчдээс юугаараа ялгаатай вэ? -Гаргасан ном, байгуулсан сан, тахисан уул, усаараа ялгаатай. -Тэгвэл нэр дэвшигчид...? -За даа, нэг их ялгаагvй байх. Амласан ажил, тараасан мєнгє, худалдаж авсан саналаараа ялгарах байх даа... * * * Сумо, vндэсний бєх хоёрыг нэгтгэдэг зvйл гэвэл аль алиных нь бєхчvvд УИХ-д санаархдаг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)