Тэнгэрийн бүсгүй : Улаан буудайн үнэ Канадад буурч, ОХУ-д өссөөр байна

Улаан буудайн үнэ Канадад буурч, ОХУ-д өссөөр байна

Дэлхийн хүнсний зонхилох хувийг эзэлдэг улаан буудайн үнэ олон улсын зах зээл, биржүүд дээр харилцан адилгүй байна. Жишээ нь, өчигдрийн байдлаар АНУ-ын Минниполисын худалдааны бирж дээр нэг тонн улаан буудай 228 ам.доллар, Канадын бирж дээр 589 канад.долларын үнэтэй байна. (Эдгээр нь канад ам.доллараархэмжигдэж байна) Канадын улаан буудай нь экспортод гаргадаг, 13,5 хувийн чийгшилтэй, үрийн зөөлөн буудай юм. Энэ буудайн үнэ өмнөх өдөр нь 615 ам.доллар байв. Дээрх байдлаас харахад улаан буудайн үнэ буурч байгаа нь тодорхой байна. Гэтэл манай хойд хөрш ОХУ-ын бирж дээр эсрэгээр, өссөөр байгаа мэдээтэй байна. Өчигдрийн байдлаар нэг тонн улаан буудай 9200 рубль байлаа. Оны эхэнд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд энэ үнэ 6400 рубль байсан бол энэ сарын 7-нд 8800 рубль болж өсчээ. Харин энэ сарын 14-нөөс хойш 9200 рубль болоод байгаа нь энэ. Дээрх байдлаас үзэхэд улаан буудайн дэлхийн үнэ ханш 300-600 ам.долларт хэлбэлзэж байгаа дүр зураг харагдана. Улаан буудайн олон улсын үнэ өссөнтэй холбоотойгоор манайд гурилын үнэ нэмэгдэж ирсэн. Мэргэжилтнүүдийн тооцоолсноороны эхнээс хойш гурилын үнэ 80 хувь өссөн дүн гарчээ. Оны өмнөхөн манай талх үйлдвэрлэгчид нэг кг гурилыг 350-400 төгрөгөөр авч байсан бол өнөөдөр дунджаар 637 төгрөгөөр авч байгаа аж. Энэ бол мэдээж үйлдвэрлэгчдэд очиж байгаа бөөний худалдааны үнэ. Гурил ингэж нэмэгдсэн бол талхны үнэ 40 хувиар өсчээ. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ оны эхнээс хойш 44 хувиар өссөн дүн бас гарчээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)