Тэнгэрийн бүсгүй : Олон нийтийн санал асуулгаар тодруулсан Монголын хамгийн сексий 10 бүсгүйг топ модель Э.Одгэрэл тэргүүллээ
Шилдэг дуу, шилдэг кино, шилдэг улс төрч гээд монголчууд хамгийн хамгийнаа тодруулах дуртай улс. Түүн лүгээ адил Монголын хамгийн хүсэмжит 10 эмэгтэй" буюу дур булаам, сексий хүүхнүүд тодров. “Неrо" сэтгүүлээс явуулсан энэ судалгаанд “ямар эмэгтэй хамгийн хүсэмжит эмэгтэй вэ?” зэрэг хэд хэдэн асуулттай утсаар болон олны хөлд дарагдах "Нарантуул" зах дээр хүртэл судалгааныхаа ажлыг явуулсан аж. Хамгийн хүсэмжит буюу эр нь мөрөөдөж, эм нь даган дуурайхын хүслэн болсон 10 эмэгтэйг топ модель Одгэрэл тэргүүлж, эрос хадагтай Ариунаа удаалжээ. Тэд чухам ямар байдлаараа хүсэмжит бүсгүй болж чадав. Мөнхийн залуу Одгэрэл Түүний тухай гоо сайхны мэс засалд олонтаа орсон, эрчүүдийн хэтэвчийг нүд ирмэхийн зуур хоосолж чаддаг, 8000 ам.долларын буйдан дээр хэвтэн чих хамраа ухахаас өөр ажил хийдэггүй гэхчлэн сайнаасаа саар нь түлхүү сонсогддог. Гэхдээ л тэр дөч хүрсэн хэдий ч арван наймтай охиноос дутахааргүй зарим талаараа бүр илүүтэйгээр биеэ авч явж чаддаг, үнэхээр "топ" бүсгүй. Монголд түүн шиг загварын тайзнаа удаан амьдарсан хүн топ модель Болормааг эс тооцвол байхгүй. Анх түүнийг Вьетнам төрхтэй гэдэг байсан ч хамраа засуулаагүй байх үедээ ч "Монголын сайхан бүсгүй" тэмцээнээс мөнгөн эрдэнийн шагнал гардаж байсан. Тэгэхээр түүнийг элдвээр гоочлохоосоо өмнө энэ санал асуулгад гарцаагүй манлайлах нэгэн гэдэгтэй нь эвлэрэх хэрэгтэй бололтой. Таалагдсан хүнтэйгээ хаана ч секс хийж чадна Магадгүй түүний ингэж хэлсэн нь уран бүтээлээс нь илүүтэй олны анхаарлыг татсан байж болох. Тэгээд ч тэр бүх юм хаалттай шахуу байх үед "Утасны дугаар" гэх дууг үр хүүхэд, ханиасаа нуун сонсох боломжийг эрчүүдэд олгон салхи хагалж чадсан хүн. Түүний хувцаслалт, биеийн донжлог төрхтэй маргах хүн ч байхгүй. Эрос хатагтай нэрээр цөөнгүй жил алдраа хийсэн дуучин бүсгүй "Хүсэмжит 10 эмэгтэй"-н асуулгад аман хүзүүдэж чадлаа. Топ модель Пүрэвсүрэнгийн тэсрэлт Пүүжээгийн тэсрэлт олны анхаарлыг эрхгүй татсан. 10 жилийн ширээнээс холдов уу үгүй юу алтны магнат эрийн цайг чанаж, охин үрийг нь төрүүлсэн тэрээр эр нөхрөөсөө салж төрхөмдөө буцсаныхаа дараахан мэргэжлийн ажилдаа шургуу орсон. "Хувьсал" продакшны чимэг нь болж олон ч жүжгэнд гол дүр бүтээн, нүцгэн биеийнхээ үзэмжээр гайхуулан сурталчилгааны хуудас зэрэгт жүжгээ рекламдсан нь бас эрх чөлөөт шувуухай болон жиргэсэн нь хүн бүрийн сонирхлыг татсан гэхэд болно. Бас гоёлын тайзнаа "тас хар" бүсгүй болон гарч ирсэн нь ч түүний нэг сюрприз байсан. Ямар ч байсан Сингапурт хэл амнаас холхон суралцаж яваа тэрээр гуравт жагсан "Хүсэмжит 10 эмэгтэй"-н нэгээр тодров. Нүцгэн биеийг алдаршуулъя Чойном агсны хэлсэнчлэн нүцгэн биеийг жинхэнэ утгаар нь алдаршуулж чадсан зоригтой эмэгтэй бол яах аргагүй жүжигчин Анхням. Түүний энэ шийдлийг олны анхааралд өртөж, нэр олох гэсэн арга гэх нэгэн байхад "Зоригтой, жинхэнэ жүжигчин" гэж магтах хүн ч байсан. Ямар ч байсан бурхан түүнд сайхан зүс, ралбирлаг бие заяасан нь түүний авьяасаас илүүтэйгээр бусдын сонирхлыг татаж ялангуяа эрчүүдийн аазгайг хөдөлгөдөг нь туйлын үнэн. Стрептиз бүжигчин үү, дуучин уу? Олон өнгөт охидын хамтлаг болох "Киви"-гийн шар үст Ука санал асуулгаар айргийн тавд багтаж чаджээ. Түүний тухай стриптиз үзүүлдэг байсан гэхчлэн таагүй яриа сонсогддог ч янаг төрх, шар үс нь олны анхаарлыг ихэд татдаг. Xүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй Хувьсал продакшны захирал Цоггэрэлийн эхнэр жүжигчин Урнаа авьяас чадлаараа сүүлийн үеийн жүжигчид дотроо толгой цохих нэгэн. Гэхдээ тэрээр хэдий эротик дүр бүтээн, торон хувцсаар биеэ халхлан клипэнд тоглодог ч жүжигчин Анхням шиг нүцгэн биеийг алдаршуулаагүйдээ тэр үү эсвэл эр нөхөртэй гэдгээрээ юу ямар ч байсан түүнээс хойгуур байранд давхиж явна. Анх түүний нөхөр эхнэрийнхээ уруулыг хараад дурлаж байсан гэдэг. Тэр ямар ч байсан хүлээн зөвшөөрөгдсөн хүсэмжит эмэгтэйн нэг мөн билээ. Эрчүүд нүцгэлсэн болгоныг хүсдэггүй Жагсаалтын долдугаар байранд поп хатагтай Сараа оржээ. Тэр бусад шиг эротик дуу дуулж эсвэл нүцгэн шалдан харайгаагүй ч хүсэмжит эмэгтэйн тоонд орсон нь түүний өөртөө итгэлтэй, хөдөлмөрч зангийн илрэл биз. Тэрээр гурван ч эрийн цайг чанан, ген сайтай эрсийн үрийг төрүүлэн өрх толгойлсон хэдий ч муухан эр хүнээс илүүтэйгээр амьдралаа авч яваа нь олонд таалагддаг. Цагтаа оддын өвчнөөр өвчлөн санаанд багтамгүй зүйл ярьж бусдын инээдийг бардаг байсан тэрээр сүүлийн үед ихэд ухаажин, хэрсүүжсэн нь ч бусдын сэтгэлд ихэд нийцдэг бололтой. Дуугаараа уяраана ч бас... Хүсэмжит 10 бүсгүйд гурав дахь дуучин эмэгтэй орсон нь Т.Баясгалан. Гэхдээ Кивигийн шар үст бүсгүйг нэмбэл дөрөв дэх нь. Оюутан ахуйдаа дуучин Жавхлантай зүү орох зайгүй дотнохон байсан гэгддэг тэрээр яруу найрагч Мөнхбат нарын хэд хэдэн эртэй нэр холбогдоод амжсан. Уруулдаа гель шахуулснаас нь хойш олон хүн түүний дууг амтархан сонсохынхоо зэрэгцээ бас хүсэмжилж явах болсон. Секс символийг мартсангүй Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 19 нь байдаг гэж зоригтой дуугарч чадсан жүжигчин Энхтуул яах аргагүй халхын сайхан хүүхнүүдийн нэг. Түүний тухай сайн муу олон зүйл дуулддаг ч Монголчууд түүнийг аль эртнээс хүлээн зөвшөөрч Монголын анхны “секс символ"-оор өргөмжилсөн билээ. Миссүүдийг хүсдэггүй гэж үү? Хүсэмжит 10 бүсгүй дотор ганц мисс орсон нь Азийн хатан хаан Оюунгэрэл. Сайхны өмнө харц буруугүй гэдгээр бол жагсаалтын эхэн хавиар очих байсан энэ бүсгүй ямар ч байсан миссүүдийнхээ нэрийг аварч аравдах эрдэнэ болов.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)