Тэнгэрийн бүсгүй : Ус алтнаас үнэтэй болно

Ус алтнаас үнэтэй болно

Өнгөрсөн жил ЮНИСЕФ-ын зохион байгуулдаг Дэлхийн усны өдөрт зориулсан “Tap project” кампанит ажил зөвхөн нэг л өдөр болж байсан бол энэ жил төсөл бүтэн долоо хоног үргэлжилж байна. ЮНИСЕФ-ээс гаргасан тоо баримтаар манай гаригийн нэг тэрбум хүн цэвэр усны гачаалд байдаг бол энэхүү чандмань эрдэнэ хүрэлцээгүйээс болж жилд тав хүртэл насны 1.5 сая хүүхэд амь насаа алддаг байна. Цэвэр усны нөөцийн талаар НҮБ-ын илтгэлд XXI зуунд амьдарч байгаа гэхэд үнэмшмээргүй баримт дурьдаж байна. Африкийн зарим орны дунд сургуулийн сурагчид биеэ засахын тулд ангиасаа гарч явах ямар ч шаардлагагүй. Ердөө л нимгэн төмрөөр тусгаарласан хананы цаана гарахад л хангалттай. Энэ бүс нутагт буюу Африкийн Киберт 74 мянган хүн жорлон, ариун цэврийн өрөө гэж юу байдгийг мэдэхгүй. Дашрамд дурдахад Кибер нь Найроби, Момбасаг холбодог төмөр замын дунд оршдог.Эндхийн хүмүүс хар ярианд “нисдэг жорлон” хэлдэг гялгар уутанд бие засч дараа нь гудамж руу шидэж асуудлыг шийддэг. Зарим нэг нь шууд л гудамжны ил жорлонд хөнгөрдөг. Энэхүү “жорлон” нь хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй, 20 фут өндөр ялгадасны овоо байдаг гээд төсөөл дөө. Ингээд дуусахгүй борооны улирал эхлэхээр нөгөөх ялгадас шууд л сургуулийн шалан дээгүүр урсдаг. Энэ түүх ядуурлын тухай хамгийн шилдэг бас бохир, бодитой нь. Чухам эл асуудлыг НҮБ-ын хүн төрөлхтний хөгжлийн тухай илтгэлд дурджээ. Өнөөдөр тэрбум гаруй хүн цэвэр усгүй амьдарч, хөгжиж байгаа орны 2.6 тэрбум гаруй хүн цэвэр, бохир усны шугам, сүлжээ гэж юу байдгийг мэдэхгүй байна. Дээр дурдсан хоёр асуудлыг нэгнээс нь салгаж ойлгох аргагүй. Учир нь цэвэр, бохир усны хоолойгүй бол ундны ус бохирдох нь тодорхой. Шинэ зууны эхээр буюу өнөөгийн цаг мөчид өдөрт 5000 хүүхэд ундны усны гачаалаас болж үхэж байгааг НҮБ-ын ажилтан Кевин Уоткинс илтгэлдээ дурьджээ. Усны гачаал гэдэс, ходоодны бүх төрлийн халдварт өвчин дагуулж байна.Гэтэл Африк, Азийн зарим эрх баригчид цэвэр усны асуудлыг эн тэргүүнд тавьдаггүй. Тухайлбал Эфиопийн цэрэг батлан хамгаалахын төсөв цэвэр, бохир усны шугам тавихаас 10 дахин илүү байдаг бол Пакистанд энэ тоо 47 дахин их. Ус бол засаглал. Үүнийг тодорхой жишээгээр дурдаж болно. Израилийн Баруун эргийн оршин суугчид уугуул оршин суугч палестинчуудаас зургаа дахин их хэрэглээний цэвэр усан хангамжтай. Дэлхийн хамгийн ядуу өнцөгт амьдарч байгаа нэгэн ганц литр усны төлөө Нью-Йорк, Лондоны дэлхийн баячуудаас илүү хөлс төлдөг. Усны зах зээлд бичигдээгүй нэгэн хууль үйлчилдэг. Хэдийчинээ ядуу байна төдийчинээ их төлдөг. Энэтхэгийн хүн ам өсч байгаа ч эрүүл мэнд нь эсрэгээр тэн тааруухан үзүүлэлттэй байна. Дели, Бомбей хотод хэвийн ажиллагаатай цэвэр, бохир усны шугам байдаггүйгээс 700 сая хүн усны гачаалд орж ариун Гангаас эхлээд бүх гол мөрөн нь бохирдоод байна. НҮБ-ын илтгэлд Таиланд, Шри-Ланка, Вьетнамын засгийн газрын авч хэрэглэсэн амжилттай туршлагыг дурджээ. Дээрх улсууд нэг хүнд өдөрт хэрэглэх усны хэмжээг 20 литрээр тогтоосон аж. Энэ нь британичуудын жорлондоо урсгадаг усны тал хувиас бага байгаа юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)