Тэнгэрийн бүсгүй : Quiza-Эзэгнэнхэн төрлөө

Quiza-Эзэгнэнхэн төрлөө

Ноён Quiza доргиохоор тайзан дээрээ гарлаа Би нойрноос бүхнийг сэргээхээр микрофоноо барьлаа Тэнд манай бүлгийхэн найзууд минь бүгд миний дэргэд Би тэднийг хараад урам зориг ороод сэтгэл сэргээд Энэ орой бидний орой Эсвэл би ярив уу буруу Наашаа дөхөөрэй бүгд дэмжээрэй Найз нь сэтгэлээрээ Өргөе гараа бүгд дээшээ Хөдөлгөе хоёр тийшээ Зөвхөн өөрөөр оршьёо Олныг би үл нуршая Quiza сонирхуулна Сонордуулна Илэрхийлнэ Эрэлхийлнэ Гэгээрүүлнэ Байлдан дагуулна Би бусдыг газардуулна Бусдыг бүү ойшоо Өөрийгөө таашаа Мартья маргаашаа Асуудлаа цаашаа Анхаарлаа хандуулья наашаа Дахилт х2 Энэ тайзыг эзэгнэнхэн төрлөө би Энэ тайзыг эрэлхийлэн ирлээ би Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөх тэнгэрийн орныг эрэлхийлэн ирлээ би Нутаг ус аав ээж хайр сэтгэл гэж дандаа дуулаагүй ээ Хонь малаа санасан хүмүүст энэ дуу зориулагдаагүй ээ Хослон дуулахын сайхан жаргал гэж мэдрэх хоолойгүй Гэвч дууг минь сонссон хүмүүс намайг хэзээ ч голоогүй Би ноён Quiza Монгол хип хопын masta Хэлэх үгийг сонс миний эцсийн мөрийг дуустал Туг барьсан ч тугал хариулсан ч би ердөө тоохгүй ээ Хэн нэгнийг дагалдан баясан цэнгэж би ойхгүй ээ Долоо дордож найм сэхнэ чадаж байгаад арга үгүй Давахгүй даваагаар гурав давна би зогсохгүй Дууны минь үг хувьсгал энэ яг л Напалеон мэт Цаг үеэ дагаж хувсахуй яг хамелеон мэт Дахилт х2 Урлагт хөл тавих гэж байгаа дүү минь Амжилт олж чадах уу үгүй юу бүү мэд Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй Эргэлзээтэй байвал болино уу үгүй юу өөрөө л мэд дээ Бусдын хайрыг хүндэлдэг бурхан багш нь залраа юу Дэнжийн 1000-ын хашаанаас Заяа гэгээн тодроо юу Хэнийг харж дуурайгаад хоолойгоо шахаж орилно вэ Хэнд илбэдүүлээд хэрээ болж гуаглана вэ Бурхангүй газар галзуурсан гурван бумба Будаа идэж хийсэн шедевр нь “Наймайг Дагаад Цэнгэ” Шалдан хүүхэн бүжиглүүлж учраа олохгүй төөрсөн Шавхагдаж дууссан гурван гахайн тоорой хөөрхий Найзаа Би Quiza Энэ эзгүй байгаа тайзаа Эзэгнэнхэн төрлөө Харин чи жоохон байзаа Дуугүй байсаар зэмлэлийн үг их хүртлээ Дуугаараа би дуугүй болгож ялж үзлээ Дахилт х2
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)