Тэнгэрийн бүсгүй : Улаанбаатарыг ирэх сарын 8-нд сөнөнө гэжээ

Улаанбаатарыг ирэх сарын 8-нд сөнөнө гэжээ

Дархадын бөө нар ийм зөгнөл гаргасан гэнэ. Тэдний хэлж байгаагаар Улаанбаатар хотод солир унах, эсвэл газар хөдлөлт болж хот тэр чигтээ сүйрэх ажээ. Энэ мэдээллийн дагуу зарим нэг эх сурвалж сөхөж үзлээ. Үнэхээр ч ингэж үзэх үндэслэл байгаа ажээ. Газар хөдлөлтийн хувьд арван жилийн давтамжтай байдаг. Өмнө нь 1988 онд, дараа нь 1997 онд Улаанбаатар хотод газар хөдөлж байсан бол энэ жил газар хөдлөх магадлал их байгаа аж. Харин солирын хувьд юу л бол? Ховдод солир унасан үгүйг ч илрүүлж чадахгүй байж энэ талаар таамаглал дэвшүүлэхэд арай л эрт байгаа болов уу? Харин зарим нэг эх сурвалжаас үзэхэд дэлхий 2012 он гэхэд сөнөх ажээ. Майяачуудын он тоолол 2012 дуусдаг. Оросын нэгэн сайтад 2020 оны дэлхийн сүйрлийн тухай ийнхүү өгүүлсэн байна. 2020 он хүртэл дор хаяж 12 томоохон сүйрэл болох ажээ. 2008 онд дэлхий дээр 800 метрийн диаметртэй солир унана. 2009 онд Нострадамусын зөгнөлийн дагуу Армаггедон тохиолдоно. 2010 онд дэлхийн нефтийн нөөц дуусч, байгалийн нөөцийн төлөөх дайн болно. Түүнчлэн дэлхий нарны тойрог замаас гарч хөлдөх процесс эхэлнэ. 2011 онд Майяачуудын календарын он тоолол дуусна. Маш том солиртой дэлхий мөргөлдөж сөнөнө. 2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ. 2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт. 2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна. 2015 онд соёл иргэншил үгүй болно. 2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ. Харин Монгол улс ганцаараа үлдэх болов уу? 2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө. 2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно. 2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө. 2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
Melkadies (зочин)

soliotoi iin. iim balai yum hen zognodog bna aa.

bilguun (зочин)

2010ond ulaanbaatar sonoh uu!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)