Тэнгэрийн бүсгүй : СОЛОНГОСТ МЕТРОНД ДАЙРАГДАЖ ТАРХИНЫХАА ТАЛЫГ АВАХУУЛСАН МОНГОЛЫН НЭГЭН ИРГЭНИЙГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЛАА
Гадаад иргэдэд зөвлөгөө егөх газар нь өнгөрсөн баасан гаригт Мөөгий гэх залууг эх оронд авчирсан бөгөөд тэрээр 2007 оны долоон сарын 12-нд Солонгост улсын баяр тэмдэглэж архи ууж яваад метронд дайрагдаж тархиных нь тал нь алга болсон нэгэн гэнэ. Мөөгий нь эндээс явахдаа хашаа байшин гэр орноо зарчи-хаад явсан ба очоод гурван сар ажиллаад дөрөв дэх сарынхаа цалинг авч чадаагүй байхдаа ийнхүү осолд өртсөнийг тус төвийнхен тусалж дэмжин эмчлүүлжээ. Түүний ээж нь зах дээр бууз зарж амьдралаа залгуулдаг, Мөөгий эндээс явахдаа замын зардал болгохоор гэр ор-ноо зарчихсан, амьдралын боломжгүй нэгэн тул тус төвийнхөн болон хүмүүнлэгийн байгууллагаас Мөөгийгийн эмчилгээний 60 гаруй сая төгрөгийг гаргаж эмчилжээ. Одоо түүнийг эх оронд сэтгэл санаагаар дэмжиж эмчилбэл илүү үр дүнд хүрэх магадлалтай гэж үзэж эх оронд нь авчирсан. Гэвч өнөедөр би өлсөж байна. Хоол идье гээд хэлчихэж чадахгүй түүний цаашдын ирээдүйд маш их санаа зовж эмчилгээний зардал болон ээжид нь хашаа байшин авч өгөхөөр болсон. Гэвч түүнийг цаашид хэн асрах вэ гэдэг асуудал санааг нь зовоож буй ту-хай ярьж, энэ тал дээр төр засгйин зүгээс Мөөгийд бага ч болов тусламж дэмжлэг үзүүлэхийг тэ-рээр энэ үеэр хүссэн юм.. Солонгос улсад очиж хараар ч болов ажиллаад хэдэн төгрөг олж, байртай унаатай болж бусдын адил сайхан амьдрахсан гэдэг бодол өнөөдөр монгол залуу хүн бүрийн мөрөөдөл болчихоод байна. Гэвч энэ мөрөөдлийн цаана тэр болгон сайхан зүйл байх нь төдийлөн ховор байдаг тухай өчигдөр Солонгосын “Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх газар”-аас мэдээлсэн юм. Тус төвийн захирал Сю Кван Сеокийн хэлж буйгаар БНСУ өнөөдрийн байдлаар 45 сая хүн амтай бөгөөд түүнээс нэг сая орчим нь гадаадын иргэд байдаг. Тэр дундаа хууль бусаар оршин суугч 230 мянга орчим иргэд байдгаас монгол иргэд 30 мянга орчим гэсэн албан ёсны судалгаа бий. Энэ тоо жил ирэх тутам өсч байгаагийн хирээр Солонгост ажил-лаж байгаа монголчуудын гэмт хэрэг, үйлдвэрийн болон ямарваа нэгэн аваар осолд өртөх асуудал олон-таа гарах боллоо. Тэр тус-маа залуучууд сэтгэл са-наагаар унаснаас болж архи ууж асуудалд өртөх явдал олон гарч байгаа-гийн дотор он гарсаар дөрвөн хүн золгүй байд-лаар амиа алдлаа. Энэ нь үйлдвэрлэлийн осол гэхээ-сээ илүү архинаас болсон байдаг тухай тэрээр он-цолж, Солонгост ажиллаж байгаа ах дүү хамаатан садандаа сэтгэлийн дэм егч, байнга ярьж хөөрөн сэтгэл санааг нь засч тайвшруулж байх хэрэгтэй тухай дахин дахин сануулж байлаа. Тус төвийн хувьд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдэд зөвлөгөө өгч ажилладаг арав гаруй жи-лийн туршлагатай байгуул-лага бөгөөд 2005 оноос эх-лэн монголчуудтай хамтран ажиллаж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн онд тэд 2000 орчим хүнд үйлчилж зөвлөгөө өгснөөс тал хувь нь монгол иргэд байжээ. Харийн нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд үйлдвэрийн эздээ-сээ цалин, тэтгэмжээ авч чадахаа байсан, үйлдвэ-рийн осолд орж тахир татуу болсон, нас барсан, гэр бүлийн маргаан гэхчилэн олон асуудлаар тусламж хүсч зөвлөгөө авдаг. Тэд ихэвчлэн монголд байгаа ар гэрийнхэн нь тэднийг мөнгөний машин мэтээр ойлгож “яаж байна, биеэ бод гэхээсээ илүү менгө хэрэгтэй байна. Менгө явуул” гэж өдөр шөнөгүй шахаж шаарддаг нь сэтгэл санаагаар унаж улмаар архи уух шалтгаан болдог тухай тайлбарлаж байсан. Тиймээс ч өнөедрийн хэв-лэлийн хурлыг хийлгэх гол шалтгаан энэ асуудал юм хэмээн тэрээр тайлбар-ласан. Солонгос улсад ажил-лаж байгаа монгол ир-гэдээс 2007 онд 20 хүн нас барснаас үйлдвэрлэлийн ослоор гурван хүн, бусад 17 нь архинаас болж ямар нэгэн байдлаар аваар осолд өртөж нас барсан явдал байсан. Ийм тохиолдолд тус төвөөс хэдийгээр тухайн хүмүүст туслах гэж мэрийлээ ч өөрсдийн буруугаас болж осолд өртөж амь насаа алдсан бол ямар нэгэн нөхөн олговор болон бусад даатгал олдох боломжгүй байдаг. Тиймээс аль аль талдаа хүндрэлтэй байдаг тухай тэрээр тайлбарлаж, төр засгийн зүгээс ч бас энэ тал дээр нь анхаарал тавьж ажиллахыг хүсч байсан нь харьд байгаа монголчуудын өмнөөс сэт-гэл нь зовниж эмзэглэсэ-нийх гэдэг нь ойлгомжтой. Төр засаг нь байтугай ах дүү нь харь оронд өдөр шөнөгүй ажиллаж байгаа тэднииг мөнгении машин мэт ханддагыг харийнхан биднээс илүү мэдэрч ту-салж дэмжиж байгаад нь баярлах сэтгэл төрснийг ч бас дурдах нь зөв байх. Монголчуудын хувьд бас нэг гол асуудал нь гэр бүл цуцлах маш их хандаж байгаа тухай тэрээр ярих-даа мөн л мөнгөний ашиг сонирхлоор гэрлэж байгаа гэрлэлтийн цаана тэр бол-гон сайхан амьдрал бай-даггүй, харин ч сайнаасаа илүү саар юм түүний ард нуугдаж байдгийг зарим нэг жишээн дээр тайл-барлаж энэ талаар мон-голын охид бүсгүйчүүдэд ярьж тайлбарлаж мэдээ-лэл өгч байх хэрэгтэйг ч сануулж байлаа. Тэрээр ярихдаа ийм асуудлаар хандсан иргэдэд аль боло-хоор тусалж хууль ёсных нь дагуу салгаж өгөх тал дээр туслалцаа үзүүлдэг. Гэвч ингэж салсан тохиолдолд дундаасаа гарсан хүухдийг ихэвчлэн хуулийн дагуу нөхөр нь авдаг бөгөөд хуримлахаас өмнөх хөрөн-гөнөөс эхнэрт нь хувааж мөнгө төгрөг өгөх тухай хуулийн заалт байдаггүй. Харин хуримласны дараа дундаас нь бий болсон хөрөнгө байх юм бол түү-нийг хуулийн дагуу хуваа-даг. Тиймээс мөнгетэй болно, сайхан амьдрана гэдэг ойлголтоор асуудалд хандаж болохгүйг зарим нэг баримт дурдан тайл-барласан. Монгол бүсгүйчүүдэд энэ талаар ойл-голт өгөхийн тулд зарим телевизтэй хамтран нэвт-рүүлэг бэлдэж гаргасан хэмээлээ. Гадаад иргэдэд зөвлөгөө өгех газар нь өнгөрсөн баасан гаригт Мөөгий гэх залууг эх оронд авчирсан бөгөөд тэрээр 2007 оны долоон сарын 12-нд Солонгост улсын баяр тэмдэглэж архи ууж яваад метронд дайрагдаж тар-хиных нь тал нь алга болсон нэгэн гэнэ. Мөөгий нь эн-дээс явахдаа хашаа бай-шин гэр орноо зарчихаад явсан ба очоод гурван сар ажиллаад дөрев дэх сарынхаа цалинг авч ча-даагүй байхдаа ийнхүү ос-олд өртсөнийг тус төвийнхөн тусалж дэмжин эмчлүүлжээ. Түүний ээж нь зах дээр бууз зарж амьд-ралаа залгуулдаг, Мөөгий эндээс явахдаа замын зардал болгохоор гэр ор-ноо зарчихсан, амьдралын боломжгүй нэгэн тул тус төвийнхөн болон хүмүүн-лэгийн байгууллагаас Мөөгийгийн эмчилгээний 60 гаруй сая төгрөгийг гаргаж эмчилжээ. Одоо түүнийг сэтгэл санаагаар дэмжиж эмчилбэл илүү үр дүнд хүрэх магадлалтай гэж үзэж эх оронд нь авчирсан. Гэвч өнөөдөр би өлсөж байна. Хоол идье гээд хэлчихэж чадахгүй түүний цаашдын ирээдүйд маш их санаа зовж эмчилгээний зардал болон ээжид нь хашаа байшин авч өгөхөер болсон. Гэвч түүнийг цаашид хэн асрах вэ гэдэг асуудал санааг нь зовоож буй тухай ярьж, энэ тал дээр төр засгийн зүгээс Мөөгийд бага ч болов тусламж дэмжлэг үзүүлэхийг энэ үеэр хүссэн юм. Хэдийгээр архи ууж яваад осолд орж насан туршдаа эрэмдэг зэрэм-дэг болсон түүнийг, цаа-шилбал энэ мэтчилэн асуу-далд өртсөн монголчуудыг буруутгах биш харин тэд-нийг сэтгэл санаагаар дэмжих, ар гэрийнхэн нь анхаарал тавих асуудлаар ийнхүү сэтгэл гарган хеөцөлдөж байгаа харийн иргэний хийж буй ажлыг бахархаж монгол хүн иргэнийхээ төлөө ажиллаж чадаагүй төрийн өмнөөс ичих сэтгэлээр хэвлэлийн хурлаас гарснаа нуух юун.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)