Тэнгэрийн бүсгүй : “Ливерпүүл” хүчээ үзүүллээ

“Ливерпүүл” хүчээ үзүүллээ

-“Ливерпүүл” 2:0 “Интер Милан”- “Аваргуудын Лиг”-ийн шөвгийн 16-гийн эхний тоглолт “Ливерпүүл”, “Интер Милан” багуудын хооронд болж “Ливерпүүл” 2:0-ээр ялсан байна. FA цомын тэмцээнд төдийлөн сайнгүй тоглож буй тус баг тоглолтын сүүлийн таван минутад Дирк Күит болон Стийвен Жеррард нар тус бүр нэг гоол оруулснаар Сери А-г тэргүүлэгч багт хоёр хожигдолтой болжээ. Одоо “Ливерпүүл” клуб Сан Сиро руу очиж 12 дахь удаагийнхаа Европын цомын төлөө шөвгийн 16-гийн тоглолтод оролцох бол “Сери А”-г 11 оноогоор тасархай хошуучилж буй “Интер Милан” тус тэмцээнд шалгарахын тулд хүндхэн давааг туулах бололтой. Тоглолт анхнаасаа “Ливерпүүл”-ийн давамгайллаар эхэлсэн байна. “Интер”-чүүдийн хувьд тун азгүй байсан бөгөөд Кристиан Чиву шар хуудсаар торгуулжээ. Харин Матерацци бүр хоёр шар хуудас авч 60 дахь минутад талбайг орхисон байна. Ингээд нэг хүн дутуу “Интер Милан” хамгаалалтдаа анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн ч 85 дахь минутад Күит болон 90 дэх минутад Жеррардын бөмбөгийг хаалгандаа алдсан байна. Түүчлэн “АС Рома” баг 2:1-ээр “Реал Мадрид”-ыг, “Шалке” 1:0-ээр “Порто” клубыг ялсан бол “Челси” баг 0:0-ээр “Олимпиакос”-той тэнцжээ. Өнөөдрийн тоглолтод цомоо хамгаалж буй “АС Милан” баг “Арсенал”-ын эсрэг, 2006 оны аварга “Барселона” клуб “Гласгов Сельтик”-ийн эсрэг, “Манчестер Юнайтед” баг “Лионы”-ы эсрэг, “Севилла” баг “Фенербах”-ын эсрэг тус тус тоглох юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)