Тэнгэрийн бүсгүй : Эрчүүдийн анхаарлыг татсан бvсгvйчүүд хэн бэ?

Эрчүүдийн анхаарлыг татсан бvсгvйчүүд хэн бэ?

«2009 оны эрчvvдийн анхаарлыг хамгийн ихээр татсан 99 эмэгтэй»-н жагсаалтыг эрчvvдийн тухай мэдээлэл бичдэг AskMen.com гаргажээ. Энэ жагсаалтыг тус сайт жил бvр нийтэлдэг юм. Энэ жилийн санал асуулгад 10 сая хvн оролцжээ. Уншигч та бvхэнд энэ жагсаалтын эхний таван байрт орсон vзэсгэлэнт бvсгvйн талаар товч танилцуулья.

1.Эва Мендез
        Кино жvжигчин Эва Мендез АНУ-ын Миамид төрсөн боловч эцэг эх нь салснаар Лос Анжелес хотод өсч торнижээ. Жvжигчин бvсгvйн авьяасыг гэрэл зургийн агентлагийн ажилтан анх нээжээ. Эва Мендез 2001 онд дэлгэцнээ гарсан «Сургалтын өдөр» гэдэг киногоороо тэсрэлт хийсэн билээ. Vvнээс гадна тэрээр «Галзуу хурд-II» кинонд цагдаагийн газрын нууц ажилтны дvрийг бvтээсэн. Жvжигчин бvсгvй мөн «Calvin Klein» компанийн сvрчигний нvvр царай болж байжээ. 2009 онд Эва нь жvжигчин Николас Кэйжийн хамт «Муу дэслэгч» гэдэг кинонд тоглох юм. Тvvнчлэн «Өмнөдийн хатан хаан» кинонд тоглохоор болжээ. Эва нь өнгөрсөн оны эрчvvдийн анхаарлыг хамгийн ихээр татсан эмэгтэйн жагсаалтын дөрөвдvгээр бичигдсэн байна.

2.Меган Фокс
        Меган Фокс бол Холливуудын өсч буй залуу од. Тэрээр өдөр ирэх тусам vзэсгэлэнтэй болж байгаа. Меган 2001 онд «Holiday in the Sun» кинонд тоглосон дvрээрээ өсвөр насны охины дvрийг бvтээн амжилт олж байсан Линдсей Лоханыг ардаа орхих болов.

        Тvvний 2007 онд тоглосон «Хувирагчид» кино нь тухайн жилдээ дэлхийд хамгийн ашиг орлоготой киноны нэг болсон билээ. Залуу бvсгvй өнгөрсөн оны эрчvvдийн сайтын жагсаалтын 12 дугаарт оржээ.

3.Марисса Миллер
        «Виктория Секрет» шоуны сахиусан тэнгэр Марисса Миллер загварын ертөнцийн шилдгvvдийн нэг. Виктория Секретийн эзэмшигч компанийн удирдлагууд тvvнийг тэрбумд ганц тохиох авьяастан гэж vнэлдэг байна.

        Зарим уран бvтээлчид Марисса Меллерийг нэрт загвар өмсөгч Синди Кроувфордтой ч зvйрлэшгvй гэж ярьдаг юм. Тэрээр 2008 оны эрчvvдийн анхаарлыг хамгийн ихээр татсан эмэгтэйчvvдийн жагсаалтын есдvгээрт бичигджээ.
4.Кийли Хазелл
        Загвар өмсөгч Кийли Хазелл нь «Сан» сонины 2004 оны «Гуравдугаар хуудас» тэмцээний ялагч болсноор олны танил болжээ. Тэрээр Британийн хамгийн царайлаг топ моделийн нэг юм. Хазелл нь «Максим», «FHM» гэх мэт олон арван сэтгvvлийн нvvрэнд зургаа авахуулах болжээ.

        Залуу загвар өмсөгч бvсгvй нь 1986 оны есдvгээр сарын 18-нд Английн Лондон хотод төрсөн байна. Тэрээр өнгөрсөн оны жагсаалтын 13 дугаарт бичигдсэн байна.
5.Энне Хэйтвей
        2001 онд дэлгэцнээ гарсан «Гvнжийн өдрийн тэмдэглэл» киногоороо том нvдтэй, кино жvжигчин Энне Хэйтвей анх vзэгчдийн танил болсон юм. Өсвөр vеийнхэнд зориулсан энэ киноноосоо хойш тэрээр хэд хэдэн кинонд тогложээ.

        Vvнээс гадна «Прада өмссөн чөтгөр», «Ухаан суух» зэрэг кинонуудад тоглон vзэгчдээс талархал хvртсэн юм. 2009 оны эхээр дэлгэцнээ гарч буй, тvvний тоглосон «Сvйт бvсгvйчvvдийн дайн» кино ашиг орлоготой киноны жагсаалтад дээгvvр байр эзэлж байна. Өнгөрсөн оны жагсаалтад жvжигчин бvсгvй 63 дугаарт бичигдсэн юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
Арслантай авдар (зочин)

Нэгийг нь ч танихгүй юм байна.Сайхан л амьтад байх даа бодвол.Ийм эрчүүд бас байна биз?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)