Тэнгэрийн бүсгүй : Валютын ченжийг Бээжингээс баривчиллаа

Валютын ченжийг Бээжингээс баривчиллаа

-Тэрбээр Замын-Үүдийн хил, гаалийн ажилтнуудад их хэмжээний авлига өгсөн хэмээн мэдүүлжээ- “Найман шарга” валютын захын ченж Э.Отгонбаярыг Хятадын цагдаагийн газрын ажилтнууд уржигдар Бээжингээс баривчлан манай талд хүлээлгэн өгсөн байна. Түүнийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хүлээн авчээ. Тэрбээр хямд валют олж ирнэ хэмээн ченжүүдээсээ мөнгө авч 530 сая төгрөгтэй урд хөрш рүү явсан юм байна. Явахаасаа өмнө ар гэрийнхэндээ буцаж ирэхгүй хэмээн ярьж байсан аж. Хэлсэн хугацаандаа ирээгүй тул мөнгөө өгсөн ченжүүд түүний талаар цагдаад мэдэгджээ. Манай цагдаагийнхан Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажилласны дүнд түүнийг Эрээнд хэдэн өдөр тансаглаж байгаад Бээжин явсныг тогтоосон аж. Цагдаагийнхан түүнийг баривчлах үеэр авч явсан мөнгөнөөсөө долоохон хоногт 100 сая төгрөг үрсэн байжээ. Э.Отгонбаяр их хэмжээний мөнгө хилээр авч гарахдаа Замын-Үүдийн хил, гаалийн ажилтнуудад авлига өгсөн хэмээн мэдүүлжээ. Түүний мэдүүлгийн дагуу цагдаагийнхан шалгах юм байна. “Их хэмжээний мөнгө үрснээ хаацайлах гэж худал мэдүүлсэн ч байж болно” гэж цагдаагийнхан үзэж буй юм. Монгол Улсын хилээр 20-иос дээш сая төгрөг авч гарах болбол гаальд мэдүүлж мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлах журамтай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)