Тэнгэрийн бүсгүй : Монголд болох сумогийн үзүүлэх тоглолтыг...

Монголд болох сумогийн үзүүлэх тоглолтыг...

Монголд болох сумогийн үзүүлэх тоглолтыг хоёр өдөр зохион байгуулах болсноо зарлалаа Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо өчигдөр ирэх намар Монголд зохион байгуулах сумогийн үзүүлэх тоглолтын хугацаа болоод сумочдын ирж, очих өдрийн хуваарийг баталлаа. Сумо бөхийн холбоо энэ талаарх мэдэгдэлдээ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсоны дагуу ирэх наймдугаар сарын 25-нд Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нарын хоёр ёкозунагаар ахлуулсан бөхчүүдийг Монголд ирнэ гэж тооцолсон бөгөөд үзүүлэх тоглолтыг наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд буюу хоёр өдөр зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлажээ. Монголд болох үзүүлэх тоглолтод оролцох сумочид наймдугаар сарын 29-нд Япон руу буцах ажээ. Монголд болох үзүүлэх тоглолтод оролцох сумочид наймдугаар сарын 29-нд Япон руу буцах ажээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)