Тэнгэрийн бүсгүй : Хүн барьцаалсан дуудлага цагдаагийнхныг нойргүй хонуулав
Манай нөхрийг хүмүүс барьцаалаад машиныг нь авчихлаа гэсэн дуудлагыг уржигдар 23.40 цагийн үед Нийслэлийн цагдаагийн газрын 102 дугаарын утсанд иргэн О өгчээ. Энэ мэдээллийн дагуу Замын цагдаагийн болон Эрүүгийн, Эргүүлийн, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийнхэн бэлэн байдал зарлан уг машиныг эрэн сурвалжилж эхэлжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд О-гийн нөхөр Н.Ичинноровын 15-80 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн “Аксент” маркийн машиныг энэ сарын 23-ны 01.00 цаг өнгөрч байхад Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдээс олсон байна. Улмаар дотор нь сууж яваа хүмүүсийг саатуулан шалгахад Н.Ичинноровыг барьцаалаагүй, эхнэр рүү нь уг мессежийг тоглож явуулсан гэсэн тайлбар хийжээ. Энэ асуудалд холбогдоод буй “Жижгээ” хочтой М.Пүрэвбат гэгч ХХААЯ-ны орчимд охид, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан гэнэ. Н.Ичинноровын утсыг сим картаа хийж ярьчихаад өгье гэж авчихаад эхнэр рүү нь “Нөхрийг чинь барьцаалсан. Амь нас нь хутганы ирэн дээр байна” гэсэн мессеж илгээсэн бололтой.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)