Тэнгэрийн бүсгүй : Калифорнид монгол залуу буудуулжээ

Калифорнид монгол залуу буудуулжээ

АНУ-ын Калифорни муж улсын Конкорд хотод пицца зөөгч хийдэг, манай улсын иргэн 36 настай С.Баяраа буудуулсан тухай мэдээлэл тус улсын мэдээллийн зарим сайтад гарчээ. Эндээс үзвэл тэрбээр “Домино” хэмээх пиццаны газарт ажилладаг юм байна. Өнгөрсөн даваа гаригийн орой 20.00 цагийн үед “Best Western Heritage Inn at 4600 Clayton Road” гэдэг хаягаар пицца хүргэж өгөхөөр явжсан тухай цагдаагийн ажилтан өгүүлсэн байна. Энэ үед ойролцоох газраас зэвсэгтэй хүн дээрэм хийгээд гарч явахтай таарсан бөгөөд хойноос нь хохирогч хөөжээ. Гэтэл гэмт этгээд түүний хэвлийд буудаад, хэргийн газраас зугтсан байна. Энэ талаар гэрчүүд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Цагдаа нар хэргийн газарт мөрч нохойтой ирж мөр хайлгасан ч гэмт этгээдийг олоогүй аж. Хохирогч тус мужийн Жон Муирын эмнэлэгт уржигдар хагалгаа хийлгэжээ. Түүний биеийн байдлын талаар холбогдох хүмүүсээс тодруулахыг хичээсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Өмнө нь тус мужид амьдарч байсан 15 настай монгол охин Халловений баяраар буудуулж амиа алдсан билээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)