Тэнгэрийн бүсгүй : Хөгшин эрчүүдийн хөгийн санаа

Хөгшин эрчүүдийн хөгийн санаа

Би энд ороод эрчүүдийн үнэн нүүр царайг биччихсэн чинь боож үхэхнэээ эрчүүд. Тэгсэн мөртлөө Гоожуур гэдэг сайт дээр эмэгтэйчүүдийг муулаад, миалаад биччихсэн байхад алгаа ташаад баясалдаад уншаад бах тав ханаж байх шиг байнаа. Чааваас дөөө. Өөрсдийнхөө сул дорой арчаагүй байдлаа нуух гэж үхэн хатан оролдмор аядаж байгаа юмнуудыг бодсон чинь инээд хүрчихлээ.

Би эхэн үедээ эрчүүдэд хэт их итгэсэнээсээ болооод алдаж онож л байлаа. Одоо бол харин муусайн эрчүүдэд тийм хялбар хууртагдаад байхааргүй болсоон. Би тэд нарт маш их итгэдэг байсан. Гэтэл тэдний тархи нь боовноосоо ч жижигхэн, санаа нь салтаанаасаа ч өмхий байдаг.

Тэд нарын толгойд зөвхөн хүүхнүүдтэй унтахыг хүссэн бодол л эргэлдэж байдаг.Хүүхнүүдтэй ярьдаг яриа сэдэв нь голдуу өөрийгөө магтахаас эхлэнэ. Өөрийгөө их л сүрхий том хүн, сүүпэр залуу гэдгийг ойлгуулах гэж ихэд хичээнэ. Тэр ч баяныг танина, тэр ч одыг мэднэ, тийм ч одтой архидаад гээл бөөн л том од ах урд чинь суугаал онгирч гарна. Хэрэв чамтай ийм залуу тааралдвал өөрөө тийм болохыг мөрөөддөг долдой гар гээд ойлгочиход болно. Даанч хүсэхэд хясна гэгчээр өөрөө баяжаад байсан юмгүй шалдан гуя , од болсон юмгүй шувтан бөгс хэвээрээ үлдсэн өрөвдөлтэй гар.

Залуучуудыг нь яаая гэхэв нас суугаад ухаан ороод гайгүй болох байх гэж бодоод энэ удаа шүүмжилэхээ больё. Харин ухаан суугаад ар гэрээ авч яваад, ажил төрөл амьдрал ахуй нь тогтчихсон байхаар насны эрчүүд тэнэгтсэн хэвээрээ байгаа тухай энэ удаа ярья.

silvstedt_with_loser1.jpgТэд нар 40-60 насныхан. Зах зээлд ороод амьдралаа авч явах гээд бөөн юм болж болж хэдэн төгрөгтэй золгосон юмнууд. Олсон хэдэн халтар төгрөгөөрөө хамаг юмын худалдан авч болно гээд ойлгочихсон. Залуудаа наймаа панз гэж явж байхдаа дандаа зам зуурын янхан хүүхэн, эсвэл наймаачин авгай нартай банзалдсаар байгаад зан ааш нь бүүр тэнэг банзал ааш, араншинтай болчихсон. Тэнэг утга авцалдаагүй шалиг яриа ярих хоббитой болчихсон. Одоо бол 1 компани ухаантай юм байгуулчихсан энд тэнд худлаа төсөл тэндэр гэж бүлт үсэрч луйвар хийж мөнгө олдог ухаантай. Тэрийгээ айхтар сүрхий бизнес хийлээ гэж ойлгодог. Хүн харахад айхтар сүрхий бизнесмэн. Үнэндээ толгой гэж олгой, ухаан гэдгийг луйвар гэж боддог өрөвдөлтэй хүмүүс.

Ухаан ороогүй нялх охидуудтай сүүлрэх донтой. Тэгсэнээрээ өөрсдийгөө лаг гэж бусдад ойлгуулах гэж хичээдэг. Үнэндээ явдалтай эрчүүд ихэвчлэн сексийн ямарч чадваргүй сул дорой амьтас байдаг. Тэд тийм болохоороо л олон хүүхнүүдэд гологдож дороо хаягддаг. Өөрсдөө тэрийгээ хүүхнүүдийг сэлгэдэг гэж ярьж явдаг. Байнга хүүхэн эргүүлж нэг удаа сексдсэн болмор аядана. Мэдэээж секс шал нойл юм болохоор цаад хүүхэн нь шууд л сална. Жоохон охидууд тэдний мөнгөнд нь болж л явалддах бөгөөд цаг нь болохоороо хаяаад явна. Иймэрхүү байдлаар явсаар зай завсаргүй дараагийн хүүхнүүдээ хайж явдаг зантай болно. Иймэрхүү эрчүүд хүүхнүүдтэй ихэвчлэн ажил ярьж яриа хөөрөө өднө. Сүпер бизнесмэн болж жүжиглэнэ. Үнэндээ ярьж байгаа юм нь шууд л сагсуурал, мэдэмхийрэл. Энэ бүхний цаана нь хурдан оронд орж хүслээ хангах цорын ганц л өчүүхэн хүсэлтэй.

Иймэрхүү бүлтэрээ хөгшчүүлийг захын баарнаас харж болно. Хэн нэгэн хүүхнийг урхидах гол арга нь оройн хоолонд оруулж байгаа нэрээр архидах, тэгээд гарч буудалд орох. Тэд хөөрхий одоо бүүр хэдүүлээ нийлж байгаад хүүхнүүдтэй архидах болсон. Учир нь ганцаараа байх юм бол хүүхнүүд нь уухгүй. Тиймээс манай найзын төрсөн өдөр энэ тэр худлаа ярина, манай найз сүпер бизнэс хийх гэж байгаа тэрэн дээр хамтран ажиллая, манай танилууд гадаадын хүмүүсээс хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа, бид төсөл, тендерт ялж байгаа гэх мэт аугаа том том юм ярина. Үнэндээ бол тэдний ярьсан бүгд нь худлаа. Зүгээр л олуулаа нийлж архидах өчүүхэн санаа, хүүхнүүдтэй ойртон нөхөрлөх өрөвдмөөр арга. Эрчүүд архичин гэж хэлүүлэхгүйн тулд бааранд ажил ярьлаа гэж худлаа ярьдаг. Архидалтаа нуусан өрөвмөөр арга.

Энд магадгүй нөгөө уулзаж байгаа хүүхнүүд нь ч дуртай юмнууд байхийг үгүйсгэхгүй. Ямар л хүүхэн бааранд ажил ярих вээ дээ? Дуртай даа л тийшээ очино биздээ. Иймэрхүү дуртай хүүхнүүд ч бас их олон. Тэд ихэвчлэн зах зээлд ороход наймаачин байсан хүүхнүүд байдаг. Бас төрийн байгууллагад оло жил ажилчихсан хүүхнүүд ч бас аймаар банзал болчихсон байдаг. Ажил тараал янз бүрийн наймаачин гаруудтай бизнесээ ярих нэрээр бааранд сууж, амралтанд явж, явалдаж байдаг. Эрчүүд ийм хүүхнүүдийг мэддэг болохоороо л ашигладаг арга нь шалиглах, завхай зайдан яриа ярих дуртай болчихсон байдаг.

Зөвхөн төрийн байгууллагын хүүхнүүд л заваартаад яваад байдаггүй. Эрчүүд нь гэсэн бүр илүү завхай. Тэдний үеийнхэн ядаж л наймаа панз хийгээд амьдралаа авч явж байхад тэр хөгшчүүл албан тушаалын төлөө улайран хөөцөлдөж суудалдаа үлдэхийн төлөө хүн алахаас ч буцахгүй, паразиталж амьдрахаас өөрөөр амьдарч чадахгүй өрөвдмөөр арчаагүй сул дорой амьтас. Тэгчихээд гаднаа их л том албан тушаалтан даргын түр эсгэж тэнэгтэнэ. Энд зөвхөн төрийн байгууллага ч биш томоохон компаниудын жижиг хэсгийн удирдлага, улс төрчдийн нууц компаниудийн гүйцэтгэх захирлыг хийж байгаа тэнэг өвөгчүүл ч орно. Суудлаа алдахгүйн тулд тэд эзнийхээ төлөө юу л бол юу хийж утсан хүүхэлдэй царайлж өрөвдмөөр байдалд байнга орно. Гэвч тэрийг ээ тоох ч үгүй. Их л том царай гарган хүүхэн шуунхуудтай орооцолдон том боссын дүрд тоглоно.

Өөрийнхөө охинтой чацуу охидуудтай самбагнаж явахаар секс сайн хийдэг болоод эхнэрээ олигтойхон жаргааж сураасай гэж хөгшчүүлдээ захия. Залуучууд маань ч гэсэн эндээс дүгнэлт хийж ухаантай бодолтой өтлөөсэй.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
zaluu (зочин)

Ystoi goy hugshin teneg zonog munag lalruudiig goy helsen bna,

Baldan (зочин)

yaj ingej sain medej bn aa.

Цоомоо

пай олон л эрийг үзэж дээ үнэн л юм байж би юу хэлхүү

ariunaa

үнэн л байна. хаха

Энэрэл (зочин)

за сто үнэн бах тав ханатал хэлж. сайн байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)