Тэнгэрийн бүсгүй : Танил эрэгтэйтэйгээ ресторанд тааралдсан бол тооцоогоо өөрөө хий
Та ресторан кафед… Та танхимд орохдоо эрэгтэйнхээ араас дагах ба санал болгосон суудал дээр түүнийг зүүн гар талдаа эсвэл өөдөөсөө харуулж суулгах ёстой. Гэхдээ түүнийг өөртөө сандал дөхүүлж өгөх хүртэл хүлээзнэх, нөгөө талаас эрчүүдийг суухаас өмнө амжиж сууна. Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бүү тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээрээ тавь. Хийжүүлсэн ус ба ундааг 1/2-ээс яльгүй дээш хийх ба хэрэв сок зориулалтын пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна. Кофө уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дүрэлгүй мөн чигчий хурууг орхилгүй зөвхөн сэнжнээс нь бариарай. Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд үүнийг дараа нь дийзэн дээр тавиарай. Дийзийг хэзээ ч гартаа барьдаггүй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно. Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал түүнийг авч өгөх гэж эрчүүд тонгойдоггүй тул та өөрөө сэмхэн аваарай. Хажуугийн ширээнээс юм хүссэн тохиолдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул. Хэрэв тэр зөвхөн тантай бүхэл үдэш бүжиглээд байвал бусдаас ёс мэдэхгүй ажиглагдах тул түүнийг заавал өөр бүсгүйтэй бүжиглүүл. Найз нөхөдтэйгөө байгаа тохиолдолд ширээний эзэн эсвэл баярын эзэн бүжиг эхэлтэл хүлээ. Олуулаа наргиж байгаа үед өөр өөрсдийнхөө тооцоог хий. Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийх хэрэгтэй. Эрчүүд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог. Өндөрлөх саналыг уулзалтын санаачлагч гаргадаг. Хоёулаа байгаа бол түүнийг хэлтэл нь хүлээх хэрэгтэй. Онцгой тохиолдолд та цагаа хараад явах цаг болсноо хэлнэ. Та тансаг дайлсанд нь бус хүндэтгэл үзүүлсэнд нь нэн сайхан үдшийг өнгөрүүлсэнд талархлаа илэрхийлээрэй. Гудамжинд… Эр хүн таны зүүн гар талд явна. Хэрэв та найз хүүхэнтэйгээ нэг залуутай хамт гурвуулаа бол голд буй залуугаа эсвэл найз хүүхэнтэйгээ хоёулаа бол зүүн гар талдаа авч явахыг хичээ. Шатаар өгсөхдөө та урд нь буухдаа ард нь явах боловч нийтийн унааны шатаар явахад та ард нь орох ёстой. Дөнгөж танилцаж байгаа бол эрэгтэй эхэлж гараа сунгана. Хүндтэй нь эхэлж гараа сунгадгийг ашиглаад дарга тань гараа доош харуулж гараа сунгавал байдлыг тэнцвэржүүлэхийн тулд бугуй хавьцаа нь алгаа доош харуулан дээрээс нь атгахаа мартав аа. Жирийн байя гэвэл алгаа дээш доош харуулалгүй байж болно. Театр, концертон дээр… Театр луу эрэгтэй түрүүлж орох ёстой боловч та түүнийг баруун гартаа суулгаарай. Суудлаас чинь эвгүй харагдаад байвал суудлаа сольж болохоос гадна тасалбараа тоглолт дуустал мань хүнд хадгалуулж бай. Эрэгтэй хүнтэй ирсэн эмэгтэй хэзээ ч ганцаараа үлдэж болдоггүй номтой тул завсарлагаанаар залуу чинь танхимаас гарахгүй бол хамт л сууж байхаас өөр аргагүй. Театр дотор сугадалцаж явдаггүй бөгөөд түүнийг тамхи татна гэвэл яая гэх вэ, эмэгтэйчүүдийн 00 орсон нь дээр. Театр дотор тайзан дээрхийг харахаар ирсэн дурангаар чинь хамт буй эр үзэгчид рүү хараад байвал ямар нэгэн аргаар түүнээс салгаж авсан нь дээр. Харин концерт үзэхэд дуран авч ордоггүй. Үйл явдал, хөгжмийн хэсэг тоглолтын дараа даруухан алга ташиж, таашаал талархлаа илэрхийлж болно. Концерт дээр, тоглож буй хөгжмийн зохиол бүрэн дууссан үед л алга ташдаг ба та сонсож буй зохиолыг бүрэн мэдэхгүй бол танилцуулга унших, эсвэл бусдыг хүлээх нь браво болдог.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)