Тэнгэрийн бүсгүй : Бүсгүйчүүд юунаас айдаг вэ?

Бүсгүйчүүд юунаас айдаг вэ?

Хvн амьдралдаа хэдэн ч удаа дурлаж болно гэдэг ч жинхэнэ хайр дурлалын зам хэзээ ч дардан байдаггvй. Эргэлзээ, айдас, гуниг холуур өнгөрөхгvй. Сэтгэл зvйчид ялангуяа хайрлаж дурласан эмэгтэйчvvдэд долоон vндсэн айдас байдаг хэмээн vзжээ. Тэр утасдах болов уу? Танилцсан цагаасаа эхлээд бvсгvйчvvд “тэр залуу утасдах болов уу” гэж хvлээдэг. Эсвэл утасны дугаарын минь мартсан юм уу, олохгvй байх вий дээ гэсэн бодолд автдаг. Би таалагдаж байгаа болов уу? Танилцсан залуугаа утасдсаны дараа намайг хэзээ болзоонд урих бол оо гэсэн хvлээлт эхэлнэ. Харин болзооны урилга хvлээж аваад “юу өмсөх вэ?”, “би таалагдах болов уу?” гэж бодож шаналдаг. Зарим нь найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж өөрөөсөө тэс өөр хvн болоод очих нь ч бий. Гэсэн ч энэ нь хиймэл төрхөөрөө таалагдчихвал өөрийнхөө жинхэнэ би-г нуух хэрэг болно. Хэрэв тэр тантай удаан хугацааг өнгөрөөхдөө нэг ч удаа магтаагvй бол бvтэлгvйтсэн ч сэтгэл зvйн бэлтгэлтэй бай. Тэр эхнэртэй байх вий . . . Та хоёр бие биедээ таалагдаж эхэллээ. Гэтэл бvсгvй бас л ямар нэгэн аймшигтай , гэнэтийн зvйл бvv тохиолдоосой гэж шаналж эхэлнэ. Жишээ нь: тэр эхнэртэй, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, ямар нэг буруу зуршилтай байх вий гээд л... Ингэж дэмий бодлоор сэтгэлээ зовоогоод яах вэ. Харин тvvнтэй уулзаж ярилцахдаа улс төр, шашин , хvvхдийн талаархи vзэл бодлыг нь мэдэж аваарай. Энэ бvхний дараа таны дотор хvн “ энэ залуутай дотно харьцаа vvсгэж хэрэггvй” гэж байвал өөрийн зөн билэгтээ итгэ. Бvр харилцаагаа тасалсан ч болно. Сексийн харилцаа хүссэнээр минь байх болов уу? Одоо та миний мэдрэмж, хvсэл хэрэгцээнд хэр анхааралтай хандах бол, хэрэв бvтэлгvй болбол яах вэ гэсэн олон зvйлээс болгоомжилж биеэ барих нь бий. Зарим сексийн харилцаа онцгvй эхэлдэг ч олон жилийн турш аз жаргалтай vргэлжилсэн байдаг шvv дээ. Тиймээс санаагаа зовоох хэрэггvй харин ч биеэ сул тавиад өөрийнхөө мэдрэмжийг хvлээ. Би түүний хайрт уу, эсвэл таалагддаг бүсгүй нь үү? Та хоёрын vзэл бодол нэг. Ажил төрөл ч боломжийн, дотны харьцаа ч өө сэвгvй сайхан байна гэж бодъё. Гэвч энэ жинхэнэ хайр дурлал мөн vv гэсэн бодол толгойд эргэлдээд салахгvй. Жинхэнэ дурлалыг дассан сэтгэл , талархал, хэн нэгнийг хажуудаа байлгах гэсэн хэрэгцээнээс яаж ялгах вэ гэсэн бодолд дарагдана. Гэхдээ та хэчнээн хvсч байсан ч тvvнээс хайр дурлалын баталгаа бvv шаардаарай. Энэ vед тохиолдож болох хамгийн харамсалтай зvйл нь “ Би чамд хайргvй. Чи надад зугээр л таалагддаг” гэж vнэнээ хэлэх явдал юм. Харин тэр өөрөө энэ тухай яриад танаас хариу хvсвэл vнэнээ хэлээд ярилцаж болох юм. Бид гэрлэх болов уу? Та хоёр бие биедээ хайртай боллоо. Мэдээж та өөрөөсөө “ би аз жаргалтай байна уу?” гэж асууж vзэх байх. Хэрвээ аз жаргалтай байгаа бол энэ байдлаа vргээхээс болгоомжил. Юуг ч бvv яаруул. Мэдээж бvсгvйчvvд л болсон хойно сайхан хурим гэрлэлт, зарим нь хvvхдийн тухай хайрттайгаа ярилцахыг хvсэлгvй яах вэ. Гэвч энэ нь ихэнх эрчvvдэд “гэрлэ эсвэл хоёр тийшээ бол” гэсэн тулган шаардалт шиг сонстох магадлалтайг бvv март. Би энэ бүхнийг хүссэн гэж үү? Яг одоо та энэ дэлхийн хамгийн сайхан хvvхэн болсон байна. Цав цагаахан даашинз, цэцэг, хуримийн ёслол тань эхлэлээ. Бvх бvсгvйчvvд яг энэ мөчид “ Би vнэхээр энэ хvнтэй гэрлэхийг хvсч байна уу?” гэж өөрөөсөө асуудаг. Хэрэв яг энэ vед дотор хvн чинь эргэлзэж байгаа бол та одоохон татгалз. Дараа нь жинхэнэ дурлалтайгаа учирч аз жаргалтай ч байх юм билvv. Эсвэл насан туршдаа өөр сайхан амьдрал байсан байх даа хэмээн харамсах вий. Харин та өөрийнхөө нэг хэсгийг, аз жаргалаа оллоо гэж бодож байгаа бол одоо юунаас ч бvv ай. Тvvнийхээ гараас атгаад, гvнзгий амьсгаа аваад “ Би аз жаргалыг амсах хэрэгтэй “ гэж өөртөө хэл. Бvх эргэлзээ айдсаа орхиод зөвхөн шинэ амьдралын босгоор эрч хvчтэй алх.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)