Тэнгэрийн бүсгүй : Сексийн талаар бодоход ядаргаа арилна

Сексийн талаар бодоход ядаргаа арилна

Солонгосын сэтгэл судлаачид оюун санааны ядаргааг арилгах хамгийн хямдхан бөгөөд аюулгүй аргыг олжээ. Тэр арга нь сексийн талаар бодох явдал гэнэ. Аливаа хүн бэлгийн харилцааны талаар дурсан бодох юм уу зүгээр л мөрөөдөх нь тайвшруулах эм хүртсэн адил тархи толгойг амраадаг гэж тэд үзэж байгаа аж. Ийм туршилтыг бодох, сэтгэх байнгын ачаалалд байдаг хэдэн зуун хүн дээр хийсэн байна. Ингэхдээ тэдэнд хэт ядарсан үедээ сексийн талаар бодох даалгавар өгсөн аж. Тэдний олонхи нь үүнийг туршиж үзээд тархи мэдрэл нь ядаргаанаас бүрмөсөн ангижирсан тухайгаа батлан ярьжээ. Улс үндэстнүүд ядаргаагаа хэрхэн тайлдаг вэ? Ядаргаанаас гарах хамгийн шилдэг жор гэж байхгүй боловч Солонгосын сэтгэл судлаачид дээрх аргаас гадна бас нэгэн аргыг бодож олсон байна. Энэ нь намуухан орчинд эсрэг хүйснийхээ хүнтэй шар айраг эсвэл дарс шимэнгээ сэтгэлээ онгойтол ярилцах, эсвэл дисконд орж сэтгэлээ сэргэтэл бүжиглэх явдал гэнэ. Ер нь дэлхийн хүн ам ядаргаанаас янз бүрийн аргаар ангижирдаг байна. Тухайлбал, францчууд ядаргаанд орсон үедээ аль болохоор амтлаг зүйлс шоколад, мөхөөлдөс гэх мэтийг идэж тайвширдаг байна. Тэгвэл англичууд хундага виски татах дуртай байдаг аж. Ядаргаанд орсон үедээ хатуу архийг 100 граммаас илүү хэтрүүлэн уувал ядаргаа тайлагдах бус харин ч бүр нэмэгдэж болзошгүй байдаг аж. Орон орны бүсгүйчүүдийн хувьд дэлгүүр хэсэх, үсчин гоо сайханд орох нь ядаргаа тайлах хамгийн шилдэг эм болдог нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, “Мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай, ядарч үхтлээ дэлгүүр хэсэх” нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайхан тайвшралыг авчирдаг байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх оронд хүмүүс ядаргаанд орсон үедээ ойр орчныхондоо уураа гаргахыг эрхэмлэдэг байна. Уурлах нь хүнийг дахин ядаргаанд оруулж, эд эсийг нь олноор үхүүлдэг муу талтай. Тиймээс аливаа асуудалд биеэ сайтар барьж аль болохоор тайван амгалан байж сурахыг судлаачид зөвлөх болжээ. Ядаргаагаа тайлахгүй бол... Ядаргаагаа ерөөсөө тайлахгүй яваад байвал энэ нь өвчин болдог байна. Ядаргаанд орсон хүн аливаа жижиг асуудлын үед ч зүрх нь хүчтэй цохилж, даралт нь байнга өөрчлөгдөн, амархан өвчлөмтгий болдог аж. Мөн архи, тамхи байнга хэрэглэж, ямар нэг эм, тариа хэрэглэхийг хүсэхээс гадна юм асуухаар гөлрөөд суучихдаг, гэв гэнэт цочиж босох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн өөрийн эрч хүч, гэрэл гэгээ, цогтой хийморлиг байдлаа ч алддаг байна. Иймээс ядаргаанд орсон бол гуинг зовлонгоо ойр дотныхондоо сэтгэлээ онгойтол ярихыг хичээгээрэй. Мөн судалгаагаар нотлогдсон дээрх аргуудын нэгийг нь заавал туршаад үзээрэй. Дархлаагаа сайжруул Тэгвэл ядаргаанд өөрийгөө оруулчихалгүй сэргийлэх арга гэж байдаг болов уу? -Архаг ядаргааны хэв шинжээс үүдээд герпесийн нян халдварладаг. Энэ нь өөртөө найман төрлийн нянг багтаадаг. Эдгээрийн нэг Эпштейн Баррын нян агаар, дуслын замаар дамжин халдварладгаас хүмүүс тэр болгон “зугтаж” чаддаггүй. Манай гарагийн хүн амын 80-85 хувь нь ийм нянтай ч хүний организмын хүч тоог нь олшруулахгүйгээр тайван байдалд байлгаж байдаг онцлогтой юм. Иймээс хүмүүс ядаргаанд орохгүйн тулд дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэж ярьжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)