Тэнгэрийн бүсгүй : Украин үндэсний банш "вареник"

Украин үндэсний банш "вареник"

Орц: Гурил зуурахад улаан буудайн гурил 200 гр, ус 80 гр, өндөг 1 ш. Шанз бэлтгэхэд: 1. Шинэ байцаа 350 г, элсэн чихэр 2 ц/халбага, лууван 1 ш, сонгино 1 ш, томат-пюре, ургамлын тос хэрэглэгдэх хэмжээгээр. 2. Чанасан төмс 350 гр, хатаасан мөөг 80 гр, сонгино 1 ш, давс, перец амт орохоор Хийх арга: Гурил, ус, өндгөө хольж зуураад нимгэн элдэж жижиг жижиг квадрат хэлбэртэй болгоно. Шанзаа бэлдэнэ. Эхнийхэд: хөшиглөсөн байцааг томат-пюре мөн урьдчилан жижиглэж хэрчиж тосонд хуурсан лууван, сонгинотой битүү жигнэнэ. Хоёр дахид: Чанасан төмсийг махны машинаар машиндан, шарсан сонгино, чанаж болгоод жижиглэн хэрчсэн (эсвэл махны машинаар машиндсан) мөөгтэй хольж базна. Давсалж перц хийнэ. Бэлэн болсон шанзаа дөрвөлжин хэлбэртэй гурилууд дээрээ тавиад дундуур нь хушуулдан нугалаад захуудыг чимхэнэ. Вареникийг давстай усанд чанаж болгоно. Таваглахдаа цөцгийтэй өгнө.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)