Тэнгэрийн бүсгүй : Өөрийнхөөрөө амьдар бусдад тэгж амьдрах бололцоо өг!
Либертарианизмын тодорхойлолтууд • Либертари vзэлтнvvд хvн бvр єєрийн аж амьдрал, ємч хєрєнгийг захиран зарцуулах эрхтэй гэж vзнэ. Хvн єєрийн хvссэн зvйлийг хийх эрхтэй бєгєєд бусдын тийм эрхэд хvндэтгэлтэй хандана. • Та бусдад болон тvvний ємч хєрєнгєнд гэм хор учруулаагvй бол єєрийн сонгосноор амьдрал, ємч хєрєнгєє захиран зарцуулж болно. • Либертарианизм гэдэг бол эрх чєлєєєний итгэл vнэмшил юм. • Бид бусад хvмvvсийн сонголтонд хvндэтгэлтэй хандсанаар тэд ч бидний сонголтонд хvндэтгэлтэй хандана. Бид хэзээ ч эхэлж тулаанд орохгvй, харин дайралт, довтолгоог няцааж байх болно. • Хvнд алдаа гаргах эрхтэй байх ёстой, энэ жирийн vнэн биш гэж vv? Гол нь тэр алдааны хариуцлагыг бусад нь vvрэх ёсгvй. • “Биеэ зєв авч яв, эгчийгээ хэзээ ч битгий зодож байгаарай” гэдэг ээжийн чинь сургаал либертари vзэл шvv дээ. • Чєлєєт сэтгэлгээ ба чєлєєт зах зээл. • Либертарианчууд хувь хvн, эдийн засгийн асуудлын аль алин дээр єєрєє єєрсдийгєє засагладаг хvмvvс юм. Тэд тєр-засаг бол хvмvvсийг зєвхєн хvчирхийллээс хамгаалах хэрэгсэл гэж vзнэ. Либертарианизм нь либерализмтай холбоотой юу? Холбоотойгоор барахгvй, тvvний орчин vеийн хувилбар гэж нэрлэж болно. Яагаад хуучин нэрээр нь нэрлээгvй юм бэ гэсэн асуулт гарах аваас бид дараах хариултыг єгдєг: А Дэлхий ертєнц ялангуяа АНУ-д либерализм гэсэн нэрээр янз бvрийн тэр ч бvv хэл, либерализмын єєрийнх нь эсрэг хандсан улс тєрийн vзэл-хєдєлгєєнийг тэмдэглэдэг болсон. Тиймээс энэ vгний жинхэнэ утгыг гуйвуулсан утгаас нь ялгаж салгаж байхын тулд либертарианизм гэсэн шинэ нэр томъёог хэрэглэх нь зохистой. Сонгодог либерализмд авч vзэх бололцоогvй байсан олон шинэ асуудлууд (эмэгтэйчvvдийн эрхийн асуудал, байгаль орчныг хамгаалах асуудал, арьс єнгєний ялгаварлалыг устгах асуудал гэх мэт) нийгэмд гарч ирсэн бєгєєд эдгээрийн тухай “либерализм” гэсэн хуучин нэр хаягаар хєєж утгыг нь олоход хэцvv юм. В Либертарианизм гэсэн vг нь этимологи утгаараа (vгийн гарал vvслийн утгаараа) хувь хvний эрх чєлєєг хамгаалах, тєрийн эрх мэдлийг хязгаарлах, чєлєєт зах зээлийн утгыг илvv тууштай бєгєєд тодорхой илэрхийлдэг сайн нэр томъёо юм. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Локк, Смит, Милль, Жэффэрсон, Бастиа, Сэй зэрэг либерал сэтгэгчид манай vзэл санааны эрхэмлэн хvндэтгэдэг євєг дээдэс, Мизес, Хаек, Рэйнд, Хайзлит, Нозик нар єнєє vед энэ vзлийг буухиалан авчрагсад мєн. Либертарианизм ба улс тєрийн бусад vзлvvд Консерватив vзэлтнvvд яг таны аав шиг юу зєв, юу буруу болохыг зааж зааварлана, социалистууд болохоор нvvрийг чинь угаан, хувцсыг чинь ємсгєж ээж шиг тань аашилна, харин коммунистууд хэзээ ч алгадаад авахад бэлэн байдаг хахир хатуу хойд аав, ээж л гэсэн vг. Тэгвэл либертари vзэлтнvvд таныг нас биенд хvрсэн хvн гэж vзэж, хvндэтгэлтэй харьцана. Та бол єєрєє шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хvлээх чадвар бvхий хувь хvн. Vvнийг тань либертарианизм хvлээн зєвшєєрч байна. Амжилт ч таных, алдаа ч таных. Зєв бол ач тусыг нь та єєрєє хvлээнэ, буруу бол горыг нь єєрєє амсана. Хэрэв тєр: би чамд яаж туслах вэ? гэж асуух аваас либертари vзэлтэй иргэн: бидэнд туслахгvй байх явдал бол хамгийн том тус болно хэмээн хариулах биз. Либертарианизм хvний эрхийн тухайд Таны эдэлж буй эрх бол одоогийн тєрийн тvшмэд, хуулийн ажилтан, их сургуулийн профессоруудын (ордны сэхээтнvvдийн) ярьж ойлгуулах гээд байдаг шиг тєр-хуулийн єгєємєр сайхан сэтгэлийн бэлэг биш. Эрх чєлєєтэй байх, ємчтэй байх, амьдрах эрх гэдэг бол та анхнаасаа мах, цусанд тєрдєг шиг тантай хамт энэ ертєнцєд ирсэн Бурхны хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр зvйлийг хэн ч єгч чадахгvй. Либертарианизмын зарим нэг утга • Эрх чєлєє гэсэн улс тєрийн нэр томъёо, зах зээл гэсэн эдийн засгийн нэр томъёо хоёрын цаад утга нь яг ижил байдаг. • Либертарианизмыг орчин vеийн анархизм гэх нь бий. Энэ хоёрт тєстэй хийгээд ялгаатай талын аль аль нь байдаг. Хамгийн товчоор хэлэхэд, тєрийн эрх мэдлийг аль болохоор хязгаарлахыг оролддог, хувь хvний ёс суртахуун дээр тулгуурладаг зэргээрээ тєстэй байдаг бол анархизм мєрєєдєл, либертарианизм бодит байдал дээр тулгуурладгаараа ялгаатай. Бид эмх журмыг хvлээн зєвшєєрнє. Гэхдээ тєр-хуулиас албадлагын хvчээр бидэнд тулгасан биш, харин хувь хvн, зах зээл аяндаа бий болгосон эмх журмыг хvлээн зєвшєєрнє. Ийм эмх журам хvний мєн чанарт хамгийн зохицсон, маш vр дvнтэй, ашигтай байдаг тєдийгvй нийгэмд хамгийн чанд сахилга батыг тогтоодог. • Либертари vзэлтнvvд “их мэдэгч” нарт дургvйвтэр байдаг бєгєєд vvний шалтгаан нь эрдэмтэн, судлаач, профессорууд (ордны сэхээтнvvд) хоосон орон зайд vг хэлэх гэдэггvй, ямар нэг байдлаар хєндлєнгийн оролцоог санал болгож байдаг. Єєрийн vзэл бодлыг бусдад тулгадаг хvн хэзээ ч либертари vзэлтэй байж чадахгvй. Єєрийн тань хэчнээн зєв байсан ч нєгєє хvн ойлгохгvй зєрvvдлээд, буруу ишилсэн сvх шиг аашлаад байвал зєнд нь хаяхаас єєр аргагvй. Тэгээд ч либертарианизмын нэг том зарчим бол бусдын vзэл бодлыг хvлцэн тэвчих явдал болой. Либертарианизм хуулийн тухайд Либертарианизм жам ёсны хуулийг хvлээн зєвшєєрєх болохоос Засгийн газарт суугаа хэдэн хvний зохиосон “цаасан дээрх хуулийг” шvтэн бишрэхгvй. Либертарианизм ба ардчилал Либертарианизм ардчиллыг хэзээ нэгэн цагт хvрэх диваажингийн ертєнц мэт vздэггvй, харин одоо бидний амьдралд бага багаар, алхам алхмаар ч атугай хэрэгжиж байх ёстой зvйл гэж vзнэ. Либертарианизмын зорилго Хамгийн гол зорилго нь хувь хvний эрх чєлєєг дээд зэргээр ихэсгэж (maximize), засгийн эрх мэдлийг дээд зэргээр багасгах (minimize) явдал мєн. Либертарианизмын “алтан дvрэм” Єєрийнхєєрєє амьдрах, бусдад тэгэж амьдрах бололцоо єгєх. Философийн ухааны доктор Б.Батчулуун
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)