Тэнгэрийн бүсгүй : Хайртай хүндээ хаягдахгүйн тулд . . .

Хайртай хүндээ хаягдахгүйн тулд . . .

Та амралтын бvх өдрvvдээ утсаа сахиж өнждөг vv? Найз нөхдөө бvгдийг хаяад тvvнийг дуудмагц гvйж очдог уу? Тvvнийг ам нээмэгц өөрийн дасал зуршлаа өөрчилдөг vv? Та тvvнд хаягдахгvйн тулд бvхнийг хийдэг vv? Танд ноцтой асуудал учирчээ, энэ бол сэтгэл зvйн хамаарал гэдэг өвчин. Сэтгэл зvйн хамаарал бол сайн дурын боолчлол төдий биш энэ бол эм ба эр хvний эрх мэдлийн төлөөх тэмцлийн багаж зэмсэг. Ийм хамаарлаас чөлөөлөгдөхийн тулд бие дааж сур. Yvний тулд дараах хэдэн зарчмыг баримталж яваарай. 1. Эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх: Сэтгэл зvйн хамаарал голдуу материаллаг байдлаар тодорхойлогддог. Энэ нь хvvхэд байхаас хэлбэржиж тогтдог. Хvvхэд ер нь томчуулаас хамааралтай тvvний дотор эцэг эхээсээ. Yvний зэрэгцээ тэр “ээж маань намайг хамгаалж, хоол хvнсээр хангаж хайрладаг” гэж ойлгодог. Хvнд хэцvv хvvхэд насыг туулсан, мөн эцэг эх нь салсан гэх мэт хvмvvс илvv бие даасан хvн болдог. Харин эцэг эхийн хэт хайр халамж хvvхдийг хамааралтай болгодог. Бусдаас хамааралтай байхыг хvсдэг нь хvvхэд насанд буцаж очих буюу юу ч хийхгvйгээр бvхнийг авах гэсэн эрмэлзэл. Ийм учраас сэтгэл зvйн хувьд vл хамааралтай байхын vндэс нь эдийн засгийн бие даасан байдал. Ухаалаг эмэгтэй ажлаа хаяад хайртыгаа даган тvvгээр тэжээлгэн амьдрах хаа нэг тийшээ явахгvй. Харин хvvхэд төрvvлэх зэрэг хvндтэй шалтгаанаар ажлаа тvр орхиж болох юм. 2. Өөрийн орон сууцтай байх: Хvний орд харшнаас өөрийн овоохой дээр. Хайртай хvндээ гэрийнхээ тvлхvvрийг өгөх эсвэл өөрөө тэднийд нvvж очихоос өмнө 100 дахин бод. Балар эртний vеэс хvн өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалан амьдрал vхлийн төлөө тулалддаг байсан. Иймээс энэ бvхэн бидний далд ухамсарт гvн шингэсэн бөгөөд амьдралын орон зайд маань хөндлөнгийн хvн орж ирэхэд тавгvй байдаг. Иймээс хэрэв хамт амьдрахаар шийдвэл хоёулаа дундын, шинэ байранд бvхнийг тэгээс эхэлсэн нь дээр. Мэдээж хайртындаа нvvж очвол илvv хэмнэлттэй, амар хялбар ч эрт орой хэзээ нэгэн цагт та харамсах болно. 3. Дассан орчноосоо бүү тасар: Хvн бvрт амьдралын дассан орчин, тvшиг тулгууртай байдаг, хамаатан садан, найз нөхөд гэх мэт. Та тэдэнтэй олон зvйлийг хамт амсаж өнгөрөөсөн, тэд таныг байгаагаар чинь хvлээж авдаг. Сэтгэлийн дотоод тэнцвэрээ хадгалахад эдгээр харилцаа тун чухал vvрэгтэй. Ямар ч нөхцөлд эдгээр харилцаагаа бvv тасал, ухаанаа алдтал дурлаж, орчлон ертөнцийг мартсан байлаа ч эсвэл амраг чинь хэт хартай байсан ч тэр. Хоёр хvний хоорондын харилцаа хорвоо ертөнцийг бvхэлд нь орлохгvй. 4. Бие даасан шийдвэр : Нэгэн дээвэр дор амьдарч байгаа хvмvvс хамтарсан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Хаана амьдрах, хэзээ хvvхэдтэй болох, яаж хvмvvжvvлэх гэх мэт. Гэвч энэ нь та өөрийн хувийн бодол санаанаасаа бvрмөсөн татгалз гэсэн vг биш. Өдөр тутмын амьдралд өөрийн “би”-гээсээ татгалзаж хvний мөрөн дээр ачаагаа vvрvvлэх гэж бvv хичээ. Хамгийн аюултай нь ямар ч байдлаар хамаагvй ханьдаа /амраг/ таалагдах, тvvний хvсэлд нийцvvлэх гэсэн хvсэл эрмэлзэл юм. Зарим эмэгтэй өөрийгөө зөвхөн эр хvний санаа бодлоор дамжуулан хvлээж авдаг. Гэвч эцсийн бvлэгт таалагдахгvй ч өөрийнхөөрөө байдаг хvн л хождог. Жинхэнэ хайр хоол унд буюу хувцас хунар зэрэг аар саар яльгvй зөрөлдөөнийг давж гардаг. Эсрэг тохиолдолд уг харилцаа жинхэнэ хайр дурлал биш. 5. Өөрийнхөөрөө амьдар: Хэрэв та хоббитой бол тvvнээ яасан ч орхиж болохгvй. Муугаар бодоход тэр таныг хаяад явахад та юутай vлдэх вэ? 6. Зөрчилдөхөөс бүү ай: Орчин vед хvмvvс амрагийн харилцаагаа vvрдийн гэж төлөвлөхөө бараг больжээ. Ямар ч харилцаа бидний алдахаас айж байснаас илvv удаан vргэлжилдэг. Хэрэв та өдөр болгон хаягдахаас айдаг бол таны айдас биелэх магадлалтай. Хэрэв та эр хvнд бид удаан цуг амьдрахгvй гэж vглээд байвал сvvлдээ тэр ч vvнд итгэнэ. Зарим хvн хайрттайгаа хамт байхын тулд хуурах, худлаа хэлэхийг нь мэдсэн хирнээ тэсээд тэвчээд байдаг, тэр vргэлж л бууж өгдөг хамтдаа л байхын тулд. Энэ нь тvvний хамаарлыг улам ихэсгэдэг. Харин жинхэнэ харилцаа бол ямар ч хэрvvл маргаанаас vл хамааран vргэлжилсээр байна. 7. Хамаарлаа зохицуулж сур: Зарим хvмvvс өөрөөр амьдарч огт чаддаггvй, тэдний хувьд аз жаргалын нэгэн чухал нөхцөл бол сэтгэл зvйн хамаарал. Олон эмэгтэй мөн эрэгтэй хvмvvс насан туршдаа хадан хэрмийн цаана мэт амьдрахыг илvvд vздэг. Yvнд болохгvй юм гэж байхгvй. Иймэрхvv харилцаатай гэр бvл аз жаргалтай байж болно. Гэхдээ 2 нөхцөл заавал биелэгдэх ёстой. Нэгдvгээр нөхцөл: Та өөрийгөө хамааралтай хvн гэдгээ хатуу санаж байх ёстой. Хэрэв доорхи тодорхойлолтуудаас 5-ыг зөвшөөрч байвал та хамааралтай хvн. -Хэн нэгэнтэй зөвлөлдөлгvй, сайшаал зөвшөөрлийг авалгvйгээр ганц ч шийдвэр гаргадаггvй. -Амьдралын чухал шийдвэрvvд /орон сууц, ажил/-ийн хариуцлагыг та хэн нэгэнд vvрvvлдэг -Та тэдний буруу гэж бодож байсан ч саналыг нь хvлээн зөвшөөрдөг -Та ганцаар ямар нэг юм хийх чадваргvй -Та бусдад таалагдахын тулд өөрийн хvсээгvй юмаа байнга хийдэг -Та ганцаар байхаас ямагт зугтаадаг, яагаад гэвэл танд эвгvй байдаг -Хайртай хvнтэйгээ ямар нэг байдлаар харьцаа тасрахад та бvх бурууг өөртөө авдаг -Та хаягдах байх гэж ямагт айдаг -Та шvvмжлvvлэх буюу буруудахаас их айдаг Ингээд та өөрийгөө хамааралтай гэдгээ мэдлээ,нэгэнт иймээс хойш өөрийгөө байгаагаар нь хvлээж ав. Тэгээд vе vе энэ байдлаас гарч ямар ч vнээр хамаагvй бие даах гэж бvv оролд. Хоёрдугаар нөхцөл: Та зөв сонголт хийх хэрэгтэй. Хэрэв та заяаны ханиа олсон бөгөөд тэр таны өмнөөс шийдвэр гаргаж, олон асуудлыг шийдэж таны ачааг хөнгөлнө гэдэгт итгэлтэй байгаа бол санаа амар амьдарч болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)