Тэнгэрийн бүсгүй : Харцаар байлдан дагуулах гарын авлага

Харцаар байлдан дагуулах гарын авлага

Хvмvvсийг өөртөө татах соронзон чанар гэж байдаг бөгөөд хvнийг татах увдистай болох амархан гэж Америкийн сэтгэл зvйч Кормейер зөвлөж байна. Хэрэв Та хvнийг нvдээрээ байлдан дагуулах эрдмийг эзэмшихийг хvсвэл доорхи зөвлөмжийг уншаарай. Та нvд оюун сэтгэлийн толь гэдгийг ямагт санаарай. Бодол харцаар дамжин нөгөө хvний оюун бодолд орно. Бусад хvн ч таны санаа бодол руу гvнзгий нэвтрэн орохын тулд таны нvд рvv эгцлэн хардаг. Ярьж байгаа хvнийхээ нvд рvv гvнзгий эгц харж, харцаар харилцаж сурах нь гайхамшигт соронзон чанартай байхын гол vндэс юм. Хvний нvдийг эгц харж дотоод ертөнцөд нь нэвтрэн орно гэдэгтээ итгэхгvй байвал толины өмнө суугаад сургууль хийж эхэл. Эхлээд өөрөө өөртөө сэтгэгдэл төрvvлж туршаарай. Их гөлөрч болохгvй. Өөрт тань таатай сэтгэгдэл төрөхгvй бол дахин турш. Бvр нэг биш хэд хэдэн хvнтэй харилцаж байхдаа ч тэдний нvд рvv гvнзгий эгц ширтээрэй. Тэднийг олон хvн гэж бодохгvйгээр нэг л хvнтэй харилцаж байна гэж бод. Хэрэв танхимд vг хэлэх гэж байгаа бол цаас харж унших нь байтугай тэмдэглэлийн дэвтрээ ч харсны хэрэггvй. Жvжигчид, телевизийн нэвтрvvлэгчид, “одод” хэрхэн ярьж буйг сайн ажигла. Тэд чинь хvмvvсийг байлдан дагуулж байж л сая сая доллар олдог хvмvvс шvv дээ. Энэ нууц бол энгийн атлаа гайхамшигт чанар. Харц өөрийн гэсэн хэлтэй. Толины өмнө Та өөртөө нvдээрээ юм хэлээд vзээрэй. Эгцлэн хараад /толинд байгаа дvрсэндээ/ “Би чамд хайртай”, “Надад чи таалагдаж байна” гэж бодоорой. Ийм маягаар хvсэл бодлоо харцаараа илгээж суртлаа дасгал хий. Тэгээд харцаар хvслээ илгээх 10 хvний нэрсийн жагсаалт гаргаад, тэдэнтэй тааралдах бvртээ нөгөө илгээмжээ явуулж туршаарай. Жич, магадгvй Та энэ бяцхан зөвлөгөөг ширээн дээрээ ч юм уу, ханандаа хадчихаад санаанд оромгvй ялалтад хvрэх ч юм билvv. Амжилт хvсье.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)