Тэнгэрийн бүсгүй : Өргөст хэмх гэрийн нөхцөлд даршлах

Өргөст хэмх гэрийн нөхцөлд даршлах

1 литр буцалгасан усанд 2 х. халбага цагаан давс, 1 ц. х элсэн чихэр, 1 ц. х цуу хийж найруулж тусад нь тавь. Ариутгасан шилэнд 1 хумс сармис, 4-5 ширхэг хар перец, 1 ш лаврын навч, 3-4 мөчир гоньд хийж өргөст хэмхээр дүүргээд нөгөө найруулсан усаа дээр нь хийж сулхан таглана. Өргөст хэмхнээс дээш ус 2 хуруу их байна. Үүнийгээ 25-30 минут жигнэ эсвэл буцалга. Усаа буцалж эхэлснээс хойш цагаа хараарай. Буцалгах савныхаа ёроолд 4 нугалсан даавуу тавьж өгвөл шил хагарах аюулгүй. Жигнэж дуусаад чангахан таглаад доош нь харуулж тавиад хонуул. Маргааш хөрсний дараа нь дээш нь харуул. Жич: Даршлахаас өмнө өргөст хэмхийг 5-6 цаг хүйтэн усанд сойж хатууруул.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)