Тэнгэрийн бүсгүй : Жимсний чанамал хийх арга

Жимсний чанамал хийх арга

Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардана. Тэгээд ч амттай, удаан хадгалж болдгоороо давуу. Чанамлыг бэлэн болсныг мэдэх амархан. Хөөс нь чанаж байгаа савны голд бөөгнөрнө. Yүнийг халбагаар хутгаж аваад хөргөсний дараа хумсны толионд дусаахад урсч байвал таны чанамал савлахад бэлэн болжээ гэсэн үг. Нэрсний чанамал Шинэхэн түүсэн жимсээ буцалсан хүйтэн усаар зайлж цэвэрлэсний дараа чанах савандаа хий. Дээр нь жимс, болон ус, элсэн чихэр хий. Гэхдээ нэг кг жимс, 200 гр ус, 250 гр элсэн чихэр найруулаарай. Өмнө нь элсэн чихрийн уусмалаа бэлтгэж жимсэн дээрээ хийж гурван цаг дэвтээнэ. Одоо зөөлөн галаар чана. Ингээд л нэрсний чанамал бэлэн боллоо. Амтат гуаны чанамал Боловсорч гүйцээгүй амтат гуаг дундуур нь хэрчин үр хальсыг нь цэвэрлэнэ. Жижиг дөрвөлжин хэлбэрээр хэрчин элсэн чихэр цацаж, хөргөгчид хоёр цаг байлга. Дараа нь хөргөгчөөс гаргаж элсэн чихэртэй шүүс нэмэн найман цаг дэвтээнэ. Эцэст нь зөөлөн гал дээр буцалгаж, гаргахын өмнө нимбэг юм уу, ванилины шүүсээр амтлаарай. Салахын аргагүй сайхан амтыг үүнээс л мэдэрнэ дээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)