Тэнгэрийн бүсгүй : Дарс хийж үзэх үү?

Дарс хийж үзэх үү?

Ямар нэг баяр ёслолыг дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм ч учраас бид аливаа төрсөн өдөр, баяр ёслолын үеэр ширээгээ чимэх гэж янз бүрийн дарс худалдаж авдаг шүү дээ. Ийм баяр баяр ёслолын үед гэртээ хийж болох дарсны талаар эзэгтэй танд зөвлөж байна. Та туршаад үзээрэй. Таны бэлтгэсэн дарс тань сайхан чимнэ гэдэгт итгэж байна. Орц: Улаан дарс 1шил Нимбэг 1 ширхэг Жүрж 2 ширхэг Шанз нунтагласан бол 1 цайны халбага /зөвхөн амт оруулах төдий/ Улаан лиш цэцэг 5-7 ширхэг Буцалгасан ус 2 литр Элсэн чихэр 200 гр Бэлтгэх арга: Дарсаа хомбогор ёроолтой гүнзгий саванд бэлтгээрэй. Усанд элсэн чихрээ хийж буцалгасаны дараа улаан дарс, болон хальстай нь зүссэн нимбэг, жүржээ хийж халаана. Халааж байх үедээ амсаж үзээд амтлагчаа тохируулан нэмж болно. Бэлэн болсны дараа шүүгээд халуунаар нь аягална. Баяр ёслолын үед гэр бүлээрээ сууж байгаад бэлтгэсэн дарсаа уугаарай. Энэ дарсыг хүүхэд ч ууж болох бөгөөд ханиад хүндэрсэн үед үр дүнгээ өгнө шүү.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)