Тэнгэрийн бүсгүй : лайтай хөгширлөө

лайтай хөгширлөө

Эртээ урьдын цагт нэгэн эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Тэгсэн тэр залуу гэр бүл анхны үрийн зулай үнэрлээдэхсэн чинь нуган бацаан төрүүлж тэр хүүхдээ Битмин гэж нэрлэсэн юм гэдэг. Тэр цагаас хойш олончиг жил сар өдрөөр тэрхүү нэхэл хатуутай хүүтэй нэхий дээл уралцан уурлахдаа уурлан, хөгжилдөхдөө хөгжилдөн явсаар одоо цагтай залгасныг бодоход үлгэр биш бололтой. Хэ хэ нэг харсан чинь Битмин нь зөнөж үхэх гэж байна шд. Лайтай хөгширчээ. Амьдралын олон ээдрээ нугалаа нугачаан дундуур төөрөн бэдчиж сүйд болоогүй ч хэрэндээ амьдралтайгаа үзэж тарж үсэрч наалдсаар 26-р раунд дээрээ явж байна. Накаутад ороод тоолуулж ч явлаа. Хүнд цохилт өгчөөд арзайтлаа инээж ч явлаа. Ер нь л эвгүйхэн гар дориухан өссөн дөө. Энэ дашрамд намайг төрүүлж өсгөсөн хайртай ээждээ одоо тэнгэрийн орноос намайг хараад малийтал инээгээд сууж байгаа аавдаа төрүүлж өсгөсөнд тань учраа олохгүй баярлаж явдгаа хэлье. За за амралтын цаг дуусчлаа. 26-р раунд эхлээд махлаг булчинлаг амьдрал нэртэй өрсөлдөгч баачка өрөлтөө аваад зогсчиж. Гялс очоод элгэнд нь хийгээд шанаанд нь дэлсээдхий байз. Хариуд нь хаашаа яаж хусах бол. Дараа дараачийн раундуудад илт илүүрхэн ялдаг болох гээд шанаадуулсан техникүүдэд хариу мэх боловсруулаад авна даа. Юманд сурц гэж юм байна даа тээ. Зээ зэ Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)