Тэнгэрийн бүсгүй : Хайрын есөн төрөл

Хайрын есөн төрөл

Хэн нэгэнд дурлавал юуны өмнө гедонист (таашаал ханамж авах сонирхол давамгайлсан) дурлал уу эсвэл vvрэг дvр хувиарлсан харьцаа юу гэдгийг өөрөөсөө асууж тодорхойлох хэрэгтэй. Хэрэв гедонист бол тун удалгvй дурлал чинь ууршиж vгvй болно. Харин хоёр дахь хувилбар бол харьцаагаа цаашид vргэлжлvvлэх хэрэгтэй. «Nottingham Trent University» их сургуулийн Симон Уотс болон «University College London»-ны Пол Штеннер нар 34 эмэгтэй, 16 эрэгтэйг хамарсан судалгаа явуулан хайр дурлалын мөн чанарт дvн шинжилгээ хийжээ. Ингээд «Нийгмийн сэтгэл зvйл өнөөдөр» сэтгvvлд бичсэнээр хайр дурлалын есөн төрлийг нэрлэсэн байна. Yvнд: 1. Харилцан итгэлцэж, нэг нэгнээ хvлээн зөвшөөрөх, дэмжихийг багтаасан «Насанд хvрэгчдийн (гvйцэд боловсорсон) хайр». 2. Хосууд сохор тачаалалд бvрэн автсан байдаг хайр- «Дурлалын бурханы сум». 3. Холливудын олон кинон дээр гардаг шиг хvн тvр зуурын таашаал авахыг голлодог гедонист дурлал. 4. Хайрыг хоёр хvний хоорондох харьцаа гэж vзэх буюу романтик байр суурьнаас хайр дурлалд хандах. 5. Харьцаагаа vргэлжлvvлсэн хэвээр байхын тулд хvмvvс байнга өөрийгөө хөгжvvлж, тэвчээр гаргаж, харилцан буулт хийх ёстой гэж vздэг бодит байдлын /өндөр шаардлагын/ хайр. 6. Сэтгэл хөдөлгөсөн адал явдал хэлбэртэй дурлал. 7. «Дурлалын бурханы сум»-аас нийгмийн ёс суртахууны шахалтаар vvрэг дvр хувиарлсан харьцаа хvртэл хөгжсөн дурлал. Дэвид Линчийн «Тvр зуурын учрал» киноны хосуудынх шиг. 8. «Дурлалын бурханы сум»-аас дотны нөхөрлөл хvртэл хөгжсөн дурлал. 9. Хоёр хvн нэгдмэл цул болдог /нэг нөгөөхийнхөө хэлэх гэсэн vгийг дуусгаж хэлэх г.м./ хоёр бvрэлдэхvvнт хамтрагчдын дурлал.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)