Тэнгэрийн бүсгүй : Эротик хоолны нууцаас

Эротик хоолны нууцаас

“Хvн дан ганц хоолоор өлсдөггvй” гэж мэргэн vг бий. Эрт дээрээс хvн төрөлхтний бодож олсон хамгийн их дур хvсэл төрvvлдэг зарим хоолны жороос танд сонирхуулъя. Эротик салат Улаан лоолийг тэг дундуур нь завь хэлбэртэй зvсэж, амтат чинжvvний улаан, ногоон хурчдэс дунд тавь. Хажуугаар нь шинэхэн байцаа, алим, гоньд, ногоон вандуй оролцсон салатыг нимбэгний шvvс, ургамлын тосоор амтлаад таваглачих. Хамгийн эротик салат шvv, туршаад vзэж болно. Амин дэмүүд түүнд тустай юу? “А” аминдэм арьсыг өнгөлөг болгож, бэлгийн гормон боловсроход оролцдог. Амраглах vеийн өвдөлтийг багасгана. Энэ төрлийн аминдэм лууван, амтат чинжvv, ногоон сонгино, нохойн хошууны vр, улаан лоолинд байдаг. Мөн vхрийн элэг, өндөг, цөцгийн тос, маслонд бий. “В” бvлгийн аминдэмvvд мэдрэлийн vйл ажиллагааг зохицуулдаг. Энэ дутагдсанаас хvн уцаардуу болж, булчин суларч, дур ханахаа больдог. “В” аминдэм ногоон чинжvv, вандуй, төмс, мах, загас, сvv, бяслаг, исгэгч хөрөнгөнд байдаг. “С” аминдэм сэргэлэн цовоо, маш их дур хvсэлтэй болгоно. Шинэхэн байцаа, сонгино, лууван, vхрийн нvд, нимбэг, усан vзэм, гvзээлзгэнэ, жvрж, нохойн хошууны vрэнд бий. “Е” аминдэм цусны эргэлт, булчингийн vйл ажиллагааг сайжруулж, бэлгийн чадавхийг идэвхжvvлж өгнө. Энэ аминдэм нь эр хvний эрхтэн хөвчрөхөд идэвхтэй нөлөө vзvvлдэг биологийн бодисуудыг агуулна. Ургамлын тос, самар, шош, ногоон вандуй, ногоон сонгино, шинэ цагаан мөөг, өндөг, тэрчлэн тоор жимс, vхрийн элгэнд “Е” аминдэм бий. Эдгээр товч ойлголтууд дээр нэмж зөвлөхөд сайн чанарын дарс ямагт дурыг бадраагч ундаа хэмээн тооцогдсоор ирсэн. Иймээс Та дээрх бvх төрлийн аминдэмийг агуулсан хоолыг зуушныхаа дараа зооглоод, төгсгөлд нь жимс идэж болох юм. Одоо манайд элбэг болсон шар хальстай гадил /банан/, самрыг олоход тийм ч хэцvv биш бөгөөд халва, алим зэрэг нь бэлгийн vйл ажиллагааг сайжруулдаг нь нэгэнт нотлогдсон билээ. Бас шоколаднаас татгалзах гэсний хэрэггvй. Эртний ацтекиндианчуудын хаан Монтесум олон эхнэрээ зөвхөн шоколадны ундаа уудгийн хvчинд л жаргааж амждаг байсан гэдэг. Өтгөн цай, сайхан кофе бас найдвартай сэргээнэ гэдгийг мартуузай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)