Тэнгэрийн бүсгүй : Япон үндэсний «Торисуки» хоол

Япон үндэсний «Торисуки» хоол

Энэ удаад эзэгтэй танд япон үндэсний «Торисуки» хоолыг хэрхэн хийх талаар зөвлөж байна. Хэрвээ та япон найзтай бол түүнээс «Торисуки» эх оронд нь хэр алдартай зоог болохыг асуугаарай. Орц: /Хоёр хүнийх/ -Навчит байцаа 500 гр -Тахианы мах 300 гр -Өндөг 1 ш -Талх -Чинжүү, улаан лоолийн сүмс, давс, перц зэрэг амтлагч -Сакэ архи эсвэл улаан дарс Тахианы махаа чанаж, шөлөн дээр нь нэг аяга сакэ архи /үүний оронд улаан дарс байж болно/ хийгээд, спиртийн бодисыг нь уурштал буцалгана. Шөлнөөсөө гуравны нэгийг аваад, томатны сүүмс, элсэн чихрээр бага зэрэг амтлаарай. Махаа буцалж байх зуур сонгиноо таллаад, нэг хэсгийг нь см орчим өргөн хэрчинэ. Мөн навчит байцаагаа аль болох урт нарийн хэрчвэл зохимжтой. Ингээд ялз чанагдаж, бэлэн болсон тахианы махаа яснаас нь салгаж, шарж бэлтгээд хэсэглэн хэрчинэ. Нэг зүсэм талх саванд үүрүүлж, дээрээс нь амны халбагаар хоёр удаа ус, нэг ширхэг өндгөө нэмнэ. Yүнийгээ сайтар хутгаж, зуурмаг болгоорой. Дээрээс нь шарж хэрчсэн тахианы махаа нэмж зуурна. Чинжүү, улаан лоолийн сүүмс нэмж өгвөл амт нь бүр янзтай. Хэрвээ та халуун ногоонд дуртай бол бага зэргийн перец нэмэхэд илүүдэхгүй шүү. Сайтар халсан хайруулын тавганд ургамлын тос хийн сонгиноо шаргал болтол нь хуур. Дараа нь зуурмагнаасаа тахианы махаа ялган сүмс нэмж, хуурах юм. Махнаас сайхан үнэр гарч эхлэх үед үлдсэн зуурмагаа хийж хамтад нь шараарай. Хэрчиж бэлтгэсэн навчит байцаагаа ч бас нэмэхээ мартав. Yлдсэн хар шөлөө хамгийн сүүлд нэмж, 10 минут битүү буцалгаснаар “Торисуки” бэлэн болно. Ямар сайхан амттай гээч.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
otgoo (зочин)

mongol hool hiij suraagui bhad eniig hiij chadahgui bhaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)