Тэнгэрийн бүсгүй : Коктейль

Коктейль

Коктейль хэмээх энэ ундааг зарим оронд эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь бий. Харин манайд бол хэрэглээ нь өөр. Амталж, таашаах гэж коктейлийг шимдэг. Төрөл бүрийн амин дэмээр найруулгатай энэ ундааг гэр бүлийнхэндээ зориулан хийж өгвөл таалагдах ч юм бил үү. Эзэгтэй та богино хугацаанд хялбархан хийж болох амтат коктейлиор гэр бүлийнхнийгээ дайлвал ямар бэ. Чангаанзны Орц: Чангаанз 500 гр, сүү 200 мл, мөхөөлдөс 100 гр, элсэн чихэр 100 гр Чангаанзыг яснаас нь салгаж, бага зэрэг усанд хийж буцалгана. Зөөлөн болон үед нь шүүж, саванд хийн хатаана. Дээрээс нь буцалсан хүйтэн сүү, мөхөөлдөс, элсэн чихэр нэмнэ. Сайтар хольж, цахилгаан хутгагчаар найруулаад л гүйцээ. Энэ коктейлийг мөстэй уувал бүр ч янзын амттай. Зөгийн бал Орц: Зөгийн бал 150 гр, нимбэгийн шүүс 1 амны халбага, өндөг 2 ш Эн түрүүнд зөгийн балыг түүхий өндөгтэй хольж хутгана. Дараа нь бага зэрэг исгэлэн амт оруулахын тулд нимбэгийн шүүс нэмээрэй. Коктейль хэр амттай болох нь сайн хутгаснаас шалтгаална. Тиймээс дахин сайтар сэгсэрээрэй. Нимбэг Мөхөөлдөс дээр нимбэгийн ханд, хийжүүлсэн цэвэр ус нэмж, хоёр минут орчим тасралтгүй хутгаарай. Аяганд хийхдээ мөс дагуулж, өнгө үзэмж нэмэхийн тулд шилэн аягын амсарт зүсэм жүрж шигтгэж өгвөл тансаг харагдана. Орц: Мөхөөлдөс 50 гр, нимбэгийн ханд 1 халбага, хийжүүлсэн цэвэр ус 500 мл Шоколад Орц: Шоколадны крем 50 гр, сүү 500 мл, квиний шүүс 2 халбага, элсэн чихэр 100 гр Шоколадны кремээ хав халуун сүүн дээр хийж, бүлээн болтол нь хутгана. Бэлтгэж байх зуур элсэн чихэр нэмж дахин холиорой. Хамгийн сүүлд коктейль бэлэн болох үед дээрээс нь квиний шүүс бага зэрэг нэмж, өнгө үзэмж нэмээрэй. Ингээд л таны шоколадны коктейль бэлэн боллоо. Интоор Интоорын шүүсийг нимбэгийн шүүстэй холино. Элсэн чихэр нэмж, зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь бага зэрэг давс хийгээд, сэрүүн газарт тавьж хөргө. Хөрсөн ундаан дээр хүйтэн сүү нэмж, цахилгаан хутгагчаар хольж, аягална. Орц: Интоорын шүүс 200 мл, нимбэгийн шүүс 1 халбага, сүү 100 мл, элсэн чихэр 80 гр, давс
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)