Тэнгэрийн бүсгүй : Энэтхэг ногоотой шөл

Энэтхэг ногоотой шөл

Манай орны хувьд намрын улиралд хvнсний ногоог тvлхvv хэрэглэдэг бөгөөд тvvгээр янз бvрийн амттай сайхан хоол хийх нь эрvvл мэндэд ч сайнаар нөлөөлнө гэдгийг уншигч та мэдэх биз ээ.Бид энэ удаа Энэтхэг vндэсний дэлхийд алдартай ногоотой шөлийг хэрхэн хийх жорыг бэлдлээ. Хамгийн гол нь монголд байдаг гар доорх материалуудаар та энэ хоолыг хийх боломжтой. Орц: 2 хvний порцонд 4 ширхэг сайтар цэвэрлэсэн төмс, тал манжин, 2 ширхэг лууван, байцааны зөвхөн гол хэсэг, 200 гр тахианы мах, 1 ширхэг өндөгний цагаан, 1 ширхэг помидор, 1 бvтэн сонгино, улаан переп, сармис цагаан гааны холимог vvн дээр та өөрийн идэх дуртай амтлагчуудаа хэрэглээрэй. Хийх арга: Төмс, манжин, луувангаа 4 хэсэг болгож томоор хэрчинэ.Тосоо сайтар халааж дээр сонгиноо нарийнхан уртаар нь хэрчиж шараад тvvн дээрээ жижиг хэрчсэн помидороо хийж няцлан буцалгана. Ингэж буцалсаар соус болон өтгөрөх vед өндөгний цагаанаа хийж сайтар хутгаад тахианы цээж махаа мөн том томоор хэрчиж соусандаа хийн амт оруулж минут орчим жигнээд бага зэрэг ус хийж дээрээс нь ногоонуудаа хийдэг. Мөн ногоо болон амтлагчууд нэгдэж өтгөрөхөд өөрсдийн идэх хэмжэгээр усаа хийж 15 минут орчим буцалгана. Ингэхэд улаан өнгө бvхий жинхэнэ энэтхэг ногоотой хоол болдог байна. Шөл нь жаахан гашуун бол жаахан элсэн чихэр мөн масло хийж амтыг нь дарж болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)