Тэнгэрийн бүсгүй : Хайртай залуугаа яаж муу зуршилаас нь салгахаа мэдэхгүй байна уу?
Түүний тамхи татах нь таалагдахгүй бол… Тэр бас л өнөөх тамхиа баагиулж хатгаа авсан юм шиг бөгшүүлж сууна. Харин чи түүнд нэг дусал никотин морь үхүүлэх чадалтай гэж хэлбэл бүх ажлыг нураана гэсэн үг. “Хайрт минь би чинь морь биш шүү дээ гэсэн үгээр амаа таглуулна. “Английн эмч нарын тогтоосноор тамхи татсанаар хүн сохор болох магадлал гурав дахин ихэсдэг” гэж хэлсэн ч үр дүнд хүрэхгүй. Яагаад гэвэл хайрт тань”Би чамайгаа сохроор ч гэсэн хайрлах болно” гэж хэлнэ. Харин чи эгзгийг нь тааруулж байгаад хэнэггүйхэн шиг “Тамхи татах тусам бэлэг эрхтэн богиносдогийг Японы эмч нар тогтоожээ” гээд хэлээд тавьчих. Харин үүнийхээ дараа нэмж ганц ч үг битгий хэлээрэй. Үр дүн гарах өндөр магадлалтай. Тэр шар айргийг ус шиг уудаг бол… Нэг их том гүзээ унжуулчихаад найзуудтайгаа нийлэн архи уухгүй ч орой болгон шар айраг шимж суугаад байвал гэдэс томорч, цүлхийхээс гадна, элэгний цирроз болдог гэх мэтийн зүйл хэлбэл, харин ч шар айраг маш их аминдэм агуулдаг хэмээгээд гэдсээ илсээр л байх болно. Тэгвэл чи Германы эрдэмтэд “шар айраг эрэгтэй хүний биед эмэгтэй хүний бэлгийн дааврыг үүсгэдэг тул эрэгтэй хүний хөхний булчирхайг томруулж тун удахгүй хөхний даруулга зүүх болно” гэж хэлээд цамцных нь доогуур гараа оруулан ” хөөрхөн хөхтэй болчихож” гэж чихэнд нь зөөлөн шивнээрэй. Ойрын ирээдүйд шар айраг хэсэгтээ л харагдахгүй болов уу.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
zochin (зочин)

bolmoor yum bna shuu turshij uznee :)

kkk (зочин)

hogjiltei l yum bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)