Тэнгэрийн бүсгүй : Швейцарь салат

Швейцарь салат

Орц: -хиам 400 г -бяслаг 400г -дарсан өргөст хэмх 3ш /том/, жижиг 4ш -сонгино 1ш -виноны цуу 2 хоолны халбага -амтлаг гич 1-2 цайны халбага -давс, чинжvv, чимэглэх ногоо -ургамлын тос 6 хоолны халбага -салатны хэдэн навч -улаан лууван 8ш -яншуйны навч Бэлтгэх хугацаа 80 минут -1 порц 730 ккол Бэлтгэх арга: • Хиам, бяслагаа нарийхан хэрчинэ. Том өргөст хэмхийг жижиг дөрвөлжин, мөн нарийн хэрчиж тавагт хийнэ. • Сонгино цэвэрлэж хэрчинэ. Цуу, гич, давс, чинжvv нэмнэ. Ургамлын тосоо хийн хөөсөртөл хутгана. Ингэж амтлагч бэлдэнэ. • Бэлдсэн амтлагчаар салатаа бvрхэн, гялгар уутаар бvтээж, хөргөгчинд 60 минут тавина. Салатны навчийг угааж, 4 тавагт дэвсэж тавина. • Улаан лууванг цэвэрлэнэ. Салатны навчин дээр хийсэн салатаа тараан тавьж, улаан лууван, өргөст хэмх, яншуйны навчаар чимэглэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)