Тэнгэрийн бүсгүй : Төрсөн өдрийн бялуу

Төрсөн өдрийн бялуу

Эзэгтэй та өөрийн гараар хийсэн бялуугаараа хүүхэд болон зочдоо дайлаарай Орц: Их биед: Гурил - 300 гр, крахмал - 3 х халбага, өндөг - 10ш, сахар - 400 гр, какао - 1 х халбага, апельсины шүүс, Крем: цөцгийн тос /масло - 400гр/, сахрын нунтаг 300 гр, шоколад - 100гр, 6 өндөгний шар, ванилин. Хавчуурга: 200 гр, абрикосын джем Сироп: сахар - 100гр ус – тал стакан, конъяк - 1 х халбага, лимоны шүүс. Их бие бэлдэх: Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж сахар бага багаар нэмж уустал хутгана. Өндөгний шар, шигшсэн гурил, крахмал болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно. Нэг хэсэгт нь какао нэмээрэй. Ус, сахар, шүүсээ хольж сироп буцалгана. Конъяк нэмээд тортны их биеийг цацаж норгоно. Тоортны доод үед нь джем, бусдад нь крем түрхэнэ. Дээгүүр болон хажуугаар мөн крем түрхэнэ. Крем бэлдэх: Өндөгний шарыг сахрын нунтагтай хольж сэвсийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Нилээд өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотой хольж крем зуурна. Конъяк, ванилин нэмж өгөөрэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)