Тэнгэрийн бүсгүй : Жимсний дарс хийх арга

Жимсний дарс хийх арга

Боловсорч гүйцсэн жимсийг түүж, иш навч зэрэг хольцноос цэвэрлэж угаагаад махны машин ашиглаж жижиглэх буюу модон торхонд хийж нүдэж бяцална.Ингэж бэлтгэсэн бяцармагийг шахаж шүүсийг нь ялган авна. Шинэ жимсний шүүс ялгарч гарахдаа дулаан төвөгтэй байдаг тул исгэж шахахад шүүсний гарц 2-3 дахин нэмэгдэнэ. Исгэхийн тулд бяцармагт түүний хагастай тэнцэхүйц хэмжээний ус 1 кг бяцармагт 100 г элсэн чихэр ноогдохоор нэмж хийгээд 20°С хэмд 2-4 хоног байлгана. Исэлт дууссан бяцармагаас шүүсийг 2 давхарласан марлиар шүүж авна. Шахсан шаара дээр ялгаж авсан шүүсний хагастай тэнцэхүйц хэмжээний ус нэмж 2-3 өдөр байлгаад дахин шүүж анх ялгасан шүүстэйгээ хольжхутгана. Дээрх аргаар 1 кг, /жимс/ жимсгэнээс 1 л шүүс авч болно. Ингэж бэлтгэсэн шүүсийг шилэн сав модон торхонд юүлж элсэн чихэр нэмнэ. Жимсний дарс нь 0,7-1 хувийн хүчил агуулж байх ёстой бөгөөд амттай, хатуу дарс, гаргахад шинэ жимс, жимсгэний хүчлийн хэмжээ ихдэж саахарын хэмжээ арай дутдаг. Иймд эхний ялгаж авсан шүүсийг хоёр дахь удаагаа ялган авсан шүүсээр шингэрүүлэн хүчиллэгийн хэмжээг бууруулдаг. Мөн түүнчлэн хүчлэгийн хэмжээг бууруулахын тулд хүчиллэг ихтэй шүүсийг хүчиллэг багатай шүүстэй хольж болно. Жишээлбэл лийр, чавга давжаа, алим, алимны шүүсийг нимбэг, улаалзгана, тошлогийн шүүсээр шингэлж болно. 1 л шүүсэнд 1,0°-кн спирт үүсгэхэд 17 гр саахар шаардагдана. Гэтэл жимс, жимсгэнд тийм хэмжээний саахар агуулагдахгүй тул элсэн саахар нэмж хийх шаардлагатай. Иймэрхүү байдламр 16° дарс гарган авахын тул 1 л шүүсэнд 16x17 гр -272 гр элсэн чихэр хийх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв чихрийн зарим хэсэг нь хөрөнгөний өсөж үржих болон эсэлтийн явцад бусад бодис ялгаруулахад зарцуулагдах учиртайг бодолцвол 400 гр түүнээс дээш хэмжээний элсэн чихэр шаардагдах болно. Гэрийн нөхцөлд жимс жимсгэний дарс бэлтгэхэд 1 л жимсний шүүсэнд нэмэх ус, элсэн чихрийн хэмжээ дараах хүснэгтээр үзүүлэв. Жимс жимсгэний нэр -- нэмэх усны хэмжээ -- нэмэх чихрийн /литр/ хэмжээ 1. Тошлой -- 1,0 -- 0,4-0,5 2. Аньс -- 1,5 -- 0,4-0,5 З. Нэрс -- 0,5-1,0 -- 0,4-0,5 4. Гүзээлзгэнэ -- 0,5 -- 0,3-0,4 б. Тошлой -- 0,5 -- 0,4-0,5 б. Бөөрөлгөнө -- 0,5-1,0 -- 0,3-0,4 7. Чацаргана -- 0,5-1,0 -- 0,3-0,4 8. Давжаа алим -- 0,5 -- 0,4-0,5 9. Үхрийн нүд -- 1,0-1,5 -- 0,4-0,5 10. Улаалзгана -- 1,0 -- 0,4 11. Нохойн хушуу -- 1,0-1,5 -- 0,4-0,5 12. Алим -- 0,5-1,0 -- 0,3-0,4 Элсэн чихэр ихэдвэл исэлт удааширдаг тул элсэн чихрийн тал хувийг эхэлж хийнэ. Элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглэж болох ба хамт ч хэрэглэж болно. Исэлтийн үед сагаж асгаж болох тул исгэх шүүсийг савны эзлэхүүний дөрөвний гурав хүртэл хэмжээнд хийдэг. 5-10 хоноход эхний хийсэн элсэн чихэр исэж дуусдаг. Энэ үед эсгүүрээс бага зэргийг таслан авч өөр савд хийгээд үлдсэн чихрээ нэмээд сайн уусгаж буцааж юүлнэ. Эсэж байгаа дарсыг битүү бөглөж болохгүй. Хоёрдахь удаагаа элсэн чихэр, хийсний дараа савтай дарсыг исгэлтийн тусгай зориулалтын таглаагаар таглана. үүнийг бэлтгэхдээ ариутгасан таглааг резинэн гуурсны диаметртайгаар нүхлэн гуурсны нэг үзүүрийг оруулж савтай дарсаа таглана. Гуурсны гадагш гарсан үзүүрийг савтай усанд дүрж орхино. Гуурс орсон нүх савны амсрыг баримлын шавраар битүүлж шавна. Ингэснээр гаднаас агаар орох боломжгүй болж эсэлтийн явцад үүссэн нүүрсхүчлийн Хий гуурсаар дамжин аягатай усанд орж хийн бөмбөлөг үүсгэх замаар гадагшилна. Исэлтийн үед орчны дулаан 15-20 хэм орчимд тогтмол байх ёстой. Исэлт зөв явагдаж байгаа тохиолдолд 10-15 хоног маш хүчтэй эсэж цаашид удааширсаар 15-20 хоног үргэлжилнэ. Ер нь исэлт удааширвал дарсны тусгай хөрөнгө ашиглан хурдасгана. Дарсны хөрөнгө бэлтгэхдээ 150-200 гр үзэм буюу усан үзэм, 50-60 гр элсэн чихэр, авч савандаа хийгээд ус нэмж хөвөнгөөр бөглөн дулаан газар тавина. 3-4 өдрийн дараа бэлэн болсон хөрөнгийг дарсанд хийж өгнө. Мөн 1 кг зэрлэг жимс, жимсгэний бяцармаг дээр 100 гр, элсэн чихэр орохоор тооцож паалантай савд хийгээд 18-20 хэм дулаантайгаар 2-3 өдөр исгэж шүүгээд шүүсийг исэлт удаашралтай байгаа дарсанд хийж өгнө. Дарсны ингэж бэлтгэсэн хөрөнгө, сахарыг эрчимтэй задалж дарсанд 16-19 хэм спирт үүсгэнэ. Дарсны хөрөнгө исэх явцдаа сайхан үнэртэй эфирийн тос үүгэж дарсанд сайхан амт үнэр оруулна. Талх боовны хөрөнгийг /дрожжи/ дарс бэлтгэхэд ашиглахад дарсны чанарыг муутгадаг. Сул исэлттэй шүүсэнд 7-12° спирт хуримтлагдана. Ийм сул дарс хадгалахад тохиромжгүй. Исэлт хэвийн явагдвал 14° чанга сайн бол 16°-17°-тай дарс гарна. Царсан дахь бүх саахар задарч дууссан бол ийм дарсыг хуурай дарс гэнэ. Хуурай дарс 0,7-0,8 хувь хүчиллэгтэй байх ёстой. Хүчиллэг ихэсвэл дарс хэт чангарч таагүй амттай болно. Хүчиллэгийн хэмжээг багасгахын тулд хэт иссэн шүүсийг хүчиллэг багатай шүүстэй холино. Хэт шингэрүүлсэн дарс сул амттай болно. Шүүсэнд 14°-17° спирт үүсмэгц, исэлт зогсож нүүрсхүчлийн хий ялгарахаа болино. Ийм концентрацтай спиртийн нөлөөгөөр хөрөнгө болон бусад хольцууд тунадасжин. Савны ёроолд тунана. Тунадасанд агуулагдаж буй бодисууд задралд орж дарсны амт үнэрт муугаар нөлөөлөх учир яаралтай тунгааж авна. Юүлж авсан цэвэр дарсыг савлаж хөвөнгөөр таглаж нэг хоног байлгаад дараад нь жинхэнэ таглаагаар бөхлөн таглана. 7-10 хэм дулаантай. Єрөөнд дарна. Исгэсэн дарсны амтыг сайжруулахын тулд 1 л дарсанд 50-100 гр элсэн чихэр орохоор тооцон нэмж болно. Ингэж амталсан дарсыг сэрүүн газар 3-4 cap дарна. Чавга, лийр, давжаа алим, гүзээлзгэнэ, нэрсний дарс хадгалалт муу даадаг, харин усан бөөрөлзгөнө, хад, үхрийн нүд, тэс, чацаргана, улаалзганы дарс хадгалалт сайн даадаг.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)