Тэнгэрийн бүсгүй : Nesquik шоколадан мөхөөлдөс

Nesquik шоколадан мөхөөлдөс

Nesquik шоколадыг сүүтэй холиод бидний өгч байгаа зааврын дагуу мөхөөлдөс хийгээд үз. Энэ мөхөөлдөс таны кальцийн хэрэгцээг хангах болно. Бэлтгэх хугацаа: 5 минут Хөлдөөх хугацаа: 180 минут Орц: /6 хүнийх/ 1. 2 аяга сүү 2. 1 уут ваниль (ойролцоогоор 100 гр.) эсвэл шоколандны пудинг, торт амтлагч 3. 1/4 аяга Nesquik шоколадны пудр эсвэл житрийн нунтаг какао Шаардлагатай зүйлс: 1. 6 ширхэг 100 граммын цаасан аяга 2. 6 ширхэг модон савх 3. Комбайн буюу автомат хутгагч Хийх заавар: 1. Сүү, пудинг, торт амтлагч /ваниль/, Nesquik пудр зэргийг том саванд хийж хутга. 2 минутын турш Комбайны хамгийн хурдан эргэлт дээр нь сайн холилдож, өтгөн зүйл болтол хутга. 6 аягандаа тэнцүү хувааж хийгээд голд нь модон савхаа зоо. 2. Хөргөгчинд сайн хөлдтөл нь 3-аас дээш цаг байлга. Олгохоосоо өмнө цаасан аягыг салгаж ав. Жич: Хөлдөөхөөс өмнө цаасан аягатай мөхөөлдөсний дотор жимс, жимсний чанамал хийж болно. Энэ бүтээгдэхүүн таны болон хүүхдүүдийн чинь сэтгэлд нийцнэ гэдэгт итгэж байна.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
namjilmaa (зочин)

yunii umnu tanai catad undur amjiltiig hvcie nadad mash ih taalagdlaa nadad asyyh zvil bnaa zvgeer l tsutsgiitei zairmag yaaj hiih tyhai medej gecen yumaa tanaih bolomj bwal ene tyhai medeeleliig tawij boloh yy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)