Тэнгэрийн бүсгүй : Шоколадтай банан

Шоколадтай банан

Орц: Гадил 5 ш, ургамлын тос нэг хоолны халбага, элсэн чихэр долоон хоолны халбага, хүйтэн ус хоёр хоолны халбага, шоколад, зуурмал гурил, өндөг 1ш, Крахмал 1/4 аяга, гурил 1/2 аяга, хүйтэн ус зургаан хоолны халбага, ургамлын тос. Хийх дараалал: Элсэн чихрийг устай хольж тавина. Өндгөө хутгаж, крахмал, гурил, ус нэмэн сайн хутгана. Гадил бүрийг диагналдаж тав хувааж, гурил цацна. Шингэн гурилан зуурмагт дүрнэ. Ургамлын тосоо халааж, гадилаа эргүүлж алтлаг шар өнгөтэй болтол шарна. Гаргаад цаасан салфетканд ороож тосыг шингээнэ. Хайруулын тавганд нэг хоолны халбага тос хийж халаана. Элсэн чихэртэй усаа хутгаад хайруулын таваг руу хийнэ. Зөөлөн гал дээр элсэн чихрийг уустал хутгана. Гал дээрээс аваад гадилаа хийж, болгоомжтой хутган, хайлуулсан шоколадаа асгаж, ширээнд тавина.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)