Тэнгэрийн бүсгүй : Алимны дарш

Алимны дарш

Арааны шүлс асгарам өнгө, үнэртэй, төрөл бүрийн жимс, жимсгэнэ боловсорч гүйцлээ. Амин дэм, эрдэс, усаар баялаг эдгээр жимсийг хэрхэн нөөцөлж авах вэ. Жимс, жимсгэнийг гэрийн нөхцөлд боловсруулж, чанамал, шүүс бэлтгэх тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь бэлдмэл хийх саваа сайн ариутгах хэрэгтэй. Хадгалах сав шилэн байвал зүгээр. Юуны өмнө шилэн саваа савантай бүлээн усаар угааж, 5-7 минут халуун усанд буцалгана. Төмөр таглааг нь ч мөн усанд буцалгаж ариутгана. Yүний дараа шилэн саваа жимс, чихэрлэг шүүсээр дүүргэн буцалж буй усанд хийгээд, тагийг нь хагас тавиарай. Цаг орчим буцалгасны дараа таглаж, доош харуулан зургаан цаг тавина. Эцэст нь таны өвлийн турш хэрэглэх амин дэм бэлэн болно. Yүнийгээ сэрүүн газар хадгалж хэрэглээрэй. Хэт боловсорсон жимсээр чанамал хийхэд тохиромжгүй. Учир нь бяцрах, гашуувтар амттай болдог талтай. Жимс үнэр, амт, хэлбэр, өнгө, найрлагаараа өөр өөр боловч дарш хийх арга нь ойролцоо байдаг. Жимсний даршийн 45-60 хувийг жимс, 55-40 хувийг чихэрлэг шүүс эзлэх ёстой. Алимыг шилж сонгоод, цэвэрлэн 6-8 хэсэгт хуваа. Дараа нь шилэн саванд хийж, буцалсан ус нэмэн 10-15 минут байлгаарай. Ийнхүү сайтар дэвтээж, шүүс нь ялгармагц усыг нь сольж дахин буцалсан ус хий. Өмнө сольсон усандаа элсэн чихэр нэмэн шүүс бэлтгээрэй. Бэлэн болсон шүүсээ алимтай саванд хийж битүү таглана. Шүүс бэлтгэхдээ нэг литр усанд 300 гр элсэн чихэр орохоор тооц.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)