Тэнгэрийн бүсгүй : Загасны холимог салат

Загасны холимог салат

Загасыг яснаас нь салгаж, цэвэрхэн хайруулын тавганд хийж, бага зэрэг ус хийж, давс, повоор, лаврын навчаар амталж битүү таглан 10-15 минут чанана. Болсон загас, чанаж болгосон төмс, лууван, давсалсан өргөст хэмхийг ижил хэмжээтэй дөрвөлжин дөрвөлжин хэлбэртэй хэрчээд хооронд нь холино. Дээрээс нь ногоон вандуй нэмж хийгээд майонёзоор зуурна. Салатанд орж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдийн өөрсдийн сонирхлоор хольж болох бөгөөд шинэ улаан лооль, сонгино, алим, амтат чинжүү, өндөг зэргийг оролцуулж болно. Орц: Загасний мах 300-400 гр, төмс 3-4 ш, лууван 1 ш, дарсан өргөст хэмх 2ш.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)