Тэнгэрийн бүсгүй : Луувантай бялуу

Луувантай бялуу

Орц: Лууван – 700 гр, Цөцгийн тос – 50 гр, Ус – 50 гр, Гурил – 200 гр, Талхны хатаам – 100 гр, Зөөхий – 150 гр, Өндөг -2ш, Элсэн чихэр – 100 гр, Нэрсний чанамал, давс. Хийх арга: 1. Лууванг нимгэн хавтгай хэрчээд цөцгийн тос, давстай усанд хийж жигнээд дутуувтар болгон гаргаж хөргөөнө. 2. Өндөгөө задалж, элсэн чихэр, зөөхий хийж, уустал нь сайн хутгаад, талхны хатаам гурил хийж сайтар хольж зуурна. 3. Зуурч байгаа зуурмаг дээрээ урьдчилж жигнэсэн лууван хийж хольж хутгаад луувантай зуурмаг бэлэн болно. 4. Тосолж, талхны хатаам бэлдсэн хэвэндээ зуурмагаа хийж дээр нь нэрсний чанамалаар бүрээд 190-200 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 25 минут шарж жигнээд луувантай бялуу бэлэн болно. Крем хийх арга Орц: Сүү - 120гр, элсэн чихэр -100гр, масло (орос) - 150гр, гурил -1 цайны халбага. Хийх арга: Элсэн чихрээ гурилтайгаа хутгаж сүүн дээрээ хийж буцалтал нь хутгаж болгоно. Хөрсний нь дараа масло дээрээ бага багаар хийж кремээ зуурна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)