Тэнгэрийн бүсгүй : Бүхнээс илүү араар тавилтыг уучлах хэцүү

Бүхнээс илүү араар тавилтыг уучлах хэцүү

Хайр дурлал уучлалт өршөөлийг бий болгодог. Энэ үнэн үг мөн үү? Судалгаагаар гэр бүл, хосуудын 38% нь бие биенээ уучилж , бие биедээ буулт хийж чаддаггүй байна. Гэхдээ энэ нь аахар шаахар хүүхдээ сургуулиас нь авсангүй, хооллосныхоо дараа аяга тавга угаалцсангүй гэх мэт асуудлаас үүссэн. Энэ тохиолдолд тэд эвлэрэлд хүрч чадсан эсэх нь нэг их ач холбогдолгүй байдаг. Учир нь тэгэсхийгээд л намжиж бүх зүйл аяндаа хэвийн горимондоо орно. Харин эр нөхөр чинь чамайг араар тавьсан үед чи яах вэ? Бид нөхөрт гараагүй байхдаа энэ асуултын хариунд ам бардам том ам гарцгаадаг байж. Харин одоо өнөөдөр надад тулгарахад би яахаа ч мэдэхээ больчихоод мухардалт орчихоод байж байдаг. Урьд нь найз хүүхнүүдээсээ ийм үе хэн нэгэнд тохиолддог, ер нь л гэр бүлий амьдралд тохиолддог зүйл гэсэн яана хэзээ надтай учирдаг юм бол хэмээн уулга алдан хөхөрөлдөн суусан минь саяхан санагдах боловч үнэн хэрэг дээрээ би энэ тухай төсөөлж ч бас өөрт тохиолдоно гэдгийг бодож ч байгаагүй билээ. Хайрлаж, хүндэтгэж явсан хүн чинь чамайг хуурчээ гээд бод доо аймшигтай байгаа биз. Одоо яах вэ? Учир шалтгаан Yүнд шалтгаан огт байхгүй. Зүгээр л эрчүүдийн сэтгэл хэзээд ханадаггүй үргэлж өлөн нүдэлж явдагтай холбоотой. Харин бид тэднээс тэс өөр. Хэн нэгэнтэй амьдралаа холбосон бол түүндээ сэтгэл дүүрэн байж чаддаг. Биднийг шуналтай шуналтай л гэдэг үнэн хэрэг дээрээ тэд биднээс илүү шунаг сэтгэлтэй улс юм. Тэгээд л хэн нэгэн бүсгүй өөрт нь жаахан хандтай байгаад эсвэл хэн нэгэн бүсгүй аазгайг нь хөдөлгөөд байгаа үед хуримын бөгжөө халааслачихаад эргүүлж эхлэнэ дэ. Нөгөө бүсгүйчүүд нь яах вэ дээ эхнэртэйг нь мэдсэн ч боломжийн ажилтай нэгэн бол хэдэн төгрөг салган авчих гэж хичээн эсвэл хуурамч зан, дүр төрхөнд нь хууртаж дурлаж орхино. Нэг үү нилээд хэд хэдэн удаа юу? Yүнийг бид хэзээ ч мэдэж чадахгүй. Аргагүй л цаад хүүхэн нь гэдсээ чирээд эсвэл орилж чарлаад л гүйгээд ирэхгүй бол тэдний харьцаа хэр гүнзгий байсан бас хэдэн удаа энгэр зөрүүлснийг нь тааварлахын ч аргагүй. Бидний эмоци Энэ тухай мэдэнгүүтээ хэн ч байсан шоконд орох нь гарцаагүй. Орилж заваан гахай, завхайгаар нь дуудна эсвэл хэнгэнэтэл уйлж өөрөөсөө холхон байхыг хүснэ. Ер нь л хүний сэтгэлийн хөдлөлийг тааварлахын аргагүй. Ховорхон ч гэсэн өөрийгөө хөнөөсөн эсвэл эр нөхрөө хөнөөсөн явдал байдаг. Гэвч хэзээ Хэзээ, нээрээ энэ явдал хэдийд болоод өнгөрчихөв. Уг нь бид л нарийн ажиглаагүй байгаа болохоос биш гэмт хэрэг үргэлж ул мөрөө үлдээсэн байдаг юм. Хэт наалинхай сайхан ааштай болох эсвэл дуугай хураан бодлогоширсон дүр эсгэх. Орой орондоо орохоос өмнө угаалгын өрөөлүү гүйх. Үл мэдэг танил биш сүрчиг үнэртэх эсвэл бүр байдгаараа байх гээд нэг л эвэлж өгөхгүй байгаа зэрэг нь гээд уг нь ажиглагддаг. Тэгээд ч ер нь тэднийг яачив ийчив гэж үргэлж хянаж байна гэдэг боломжгүй зүйл шүү дээ. Уучлах уу эс уучлах уу? Алхам алхмаар асуудлыг тунгаан бодож түүнээс хариулт олж авах хэрэгтэй. Яагаад? Түүний яриаг анхааралтай сонсож асуултандаа тайлбар авахыг хичээ. Одоо хоёулаа яах вэ? Бидний босгосон энэ гэр бүл одоо яах вэ гэдгийг асуу. Түүний бодол санааг сонс. Хэрвээ тэр энэ бүгдэд буруутайгаа хүлээн зөвшөөрч чиний юу гэж хэлнэ тэрнийг дагах болно гэж хэлж байгаа бол түүнд өршөөл үзүүлж болох нь ээ. Харин тааламжтай санаанд чинь хүртэл тайлбар хэлж алдаандаа гэмшсэн шинжгүй байвал дахин бодохыг хүсээд түр хөндийр. Хөндийр гэдэг маань гэрээсээ яв гэж байгаа үг биш шүү. Нэг оронд л унтахаа боль хүүхдүүддээ өөрсдийн харьцаагаа мэдүүлэх гээд хэрэггүй тул хэвийн байдгаараа байхыг хичээгээрэй. Ингээд ч тэр уучлалт хүсэхгүй нэгэнт сэтгэл нь хөрчихсөн байвал хөөгөөд л явуулахаас өөр араггүй. Эр хүн нэг л эргэсэн бол эргэж ирэхээсээ өнгөрчихсөн байдаг. Харин түүнд чемодантай хувцаснаас нь өөр юу ч бүү өг. Энэ хөрөнгө, хуримтлуулсан зүйлсийг чинь үр хүүхэд чинь хууран мэхлэгдсэн би эзэмших эрхтэй гэж хатуу байр суурьтай байгаарай. Доромжлогдсоны эцэст гэрээс нь хоосон хүүхдээ чирээд хөөгдөнө гэдэг яадаг ч байсан байж боломгүй зүйл мөн. Муу зөвлөгчид Уур бухимдал - Хамгийн муу зөвлөгч. Мэдээж энэ аймшигт мэдээг сонсоод уурлаж бухимдахгүй байна гэж үгүй ээ гэхдээ жаахан жаахан өөрийгөө тогтоон барихад л хангалттай. Ярилцаж байх үедээ түүнийг элдэвээр доромжилж бүр өөрсдийн хэрүүлдээ тэдний эцэг эхийг хамруулах шаардлагагүй. Мөн гуравдагч этгээдийн тухай мэдээлэл авч түүний тархинд дахин түүний тухай бодлыг эргэлдүүлэх хэрэгтэй гэж үү. Хүүхэд, хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд, хэрхэн энэ амьдралыг босгож байсан гээд хамтын амьдралынхаа үнэ цэнэтэй мөчүүдийг эргэж нэг хараарай. Түүнд боломж олгоход алдах зүйл юу байгааг тунгаа, гэр бүлээ аварч үлдэх нь хамгаас чухал. Гэрээ бүлийнхээ нандин холбоог хадгалан үлдэхийг хүсч л байгаа бол түүнийг уучил. Харин уучилж болох боловч хэзээ ч мартаж чадахгүй гэдгийг сана. Цаг хугацаа та хоёрыг эмчилж сэтгэл санааг чинь эрүүлжүүлэх болно. Ингээд эцэст нь та хэзээд өөрөө өөртөө үнэнч бас шударга зөвлөгч байх болно гэдгийг хэлэх байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)