Тэнгэрийн бүсгүй : Сээтэн хаях ухаан

Сээтэн хаях ухаан

Хүн болгон сээтэн хаях гэдэг нарийн урлагийн дүрмийг мэддэггүй ч өөрийн гэсэн арга ухаан байдаг. Гэхдээ мэддэггүй нэгэн бас байж байгаа шүү дээ. Ингээд мэддэггүй нэгийнх нь нүдийг нээж, мэддэг нэгнийх нь мэдлэгийг нь бататгах зорилгоор зарим нэг заавар өгөхөөр шийдсэн юм. Нэгэн зүйл. Анхны сэтгэгдэл хамгийн чухал гэдгийг хүн болгон гадарлаж байгаа байх. Тэгээд ч зарим хүн сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд нэлээд хичээх хэрэгтэй гэж боддог. Yнэн хэрэг дээрээ таныг яаж юм ярьж байсан, яаж алхаж гишгэж байсан, хэрхэн сууж байсан зэргээс анхны сэтгэгдэл бүрэлддэг ажээ. Олон тооны эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дунд явуулсан судалгааны дүнг сонирхуулъя. Хүмүүсийн 55 хувь нь гарын дохио зангаа, нүүрний хувирал, биеийн байрлал зэргийг харан байж учрах хүнээ сонгодог гэсэн байна. 38 хувь нь дууны өнгө, ярианы хурдыг шийдвэрлэх хүчин зүйл гэж үздэг байхад таван хувь нь анхны уулзалтаар юу ярьж байгааг нь анхаардаг, дөнгөж хоёр хувь нь хувцасны онцлог, үнэртэй ус гэх мэтийн зүйлийг анхаардаг. Сэтгэгдэл төрүүлэх нь хоромхон зуурын ажил гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хайр дурлалын асуудлаар мэргэшсэн хүмүүсийн ярьж байгаагаар хосууд нэг нэгэндээ тохирох эсэхийг анхны 90-240 секундын дотор шийддэг юм байна. Тэгэхээр 241 секундээс эхлэн талууд тус тусдаа шийдвэр гаргачихсан байх тул тайван сууж болно гэсэн үг. Сээтэн хаяад байгаа хүн чинь ямар шийдвэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд нүдийг нь сайн ажигла. Бизнес ярилцлагын үед харц нэг нүдний хүүхэн хараанаас нөгөө нүдний хүүхэн хараа руу шилжиж байдаг. Найз нөхдийн дунд ярилцаж байхад харц ярилцагчийнхаа нүднээс доош шилжин хамрыг ажиглаж эхэлдэг. Харин сээтэгнэх үед хамар, нүд хоёрыг харах нь хангалтгүй болж харц өөрийн эрхгүй эрүү, хацар, хүзүү рүү шилждэг. Сээтэн хаях нь хүчтэй байх тусам ярилцагч таны нүүрний доод хэсэгт анхаарлаа илүүтэй төвлөрүүлэх болно. Тиймээс хэн нэг нь таны уруулыг удаан ширтээд байвал үнсэхийг хүсч байна гэж ойлгоорой. Өөрийн сэтгэлийг бусдад ойлгуулах өөр нэгэн арга нь толины тусгал шиг байх юм. Ярилцаж байгаа хүний хөдөлгөөнийг дуурайх хэрэгтэй. Хэрэв ярилцагч нь юм хэлэхээр тан руу бөхийвөл мөн адил өөдөөс нь бөхий. Эрүүгээ тулж байвал мөн адил эрүүгээ тул. Гэхдээ хэтэрхий илэн далангүй дуурайх хэрэггүй гэдгийг тогтоож аваарай. Ойролцоогоор 50 секунд орчим хүлээгээд дараа нь адил хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн ярилцагчийнхаа гар болон хөлийг сайн ажигла. Хэрэв таныг сонирхож байгаа бол алга, хөл нь таны зүг харсан байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)