Тэнгэрийн бүсгүй : Хачиртай блинчик

Хачиртай блинчик

Орц: Гурилд орох материал: 200 гр Гурил 3 ш Өндөг 250 мл Сvv Давс Перц Тос (шарах төдий) Хачир: 250 гр Лууван 1 ш Сонгино 1 ш Улаан чинжvv 1 ш Ногоон чинжvv 1 ш Шар чинжvv 1-2 халбага цөцгийн тос ¼ литр Махны шөл 200 гр Бяслаг Давс Хар перц Заавар: 4 хvнд зориулсан Сvvн дээрээ , давс болон перцээ хийж сайн хутгаад, vvн дээрээ гурилаа хийж ахин хутгаарай. Эцэст нь өндөгөө хийж сайн хутгаж өгөөрэй . (энэ нь шингэн байх ёстой бөгөөд vvнийг Паланчикны гурил гэж нэрлэнэ.) Хамгийн чухал нь эхлээд сvv болон гурилаа хольж хутгах явдал юм. Хайруулын тавган дээрээ цөцгийн тос хийж халаагаад бэлдсэн Паланчикны гурилаа тавагны хэмжээтэйгээр хайрна. (ойролцоогоор 8 ширхэг болно.) Чинжvv, лууван болон сонгиноо цэвэрлээд, судлын дагуу гонзгой хэрчээрээ. Хайруулын тавгаа сайн халааж, цөцгийн тос хийгээд, vvн дээрээ дээрх бэлдсэн ногоонуудаа хийж хуураад, махны шөлөө хийж буцалгана. Vvнийгээ давс болон перцээр амтлаарай. Паланчикны бэлэн болсон гурил дээрээ дээрх ногоо болон бяслагаа эгнvvлж тавиад, дээрээс нь ахин паланчикны бэлэн болсон гурил болон ногоо бяслагаа эгнvvлэх гэх зэргээр хэдэн давхар vе болгоно. Vvнийгээ шарга шvvгээний 180-200 градусд 15 минут жигнэээрээ. Зөвлөмж: Паланчикны гурилаа зөөлөн гал дээр мөн бага хэмжээний тосонд хайрах (хайруулын тавгаа өнгөлөх төдий тос) ба энэ нь нимгэн дугариг хэлбэртэй байна. Мөн та өөрийн дуртай ногоогоор хийж болох ба мөн vхрийн (хонь) мах хэрэглэж болно. Энэ тохиолдолд хийх арга нь адил байх болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)