Тэнгэрийн бүсгүй : Тахианы ороомог

Тахианы ороомог

Орц: Тахианы цээж хэсгийн мах 120 гр, Гахайн утсан мах 20гр, Тахианы машиндсан мах 60гр, Давс, перец, Төмсний нухаш, Тоор жимсний сүмс Хийх дараалал: Тахианы цээж хэсгийн махыг томоор нь хавтгайлан давтаад дээр нь нимгэн хэрчсэн гахайн утсан махыг зулна. Үүний дээр машиндаж амталсан махыг голд нь тавьж ороомог болгон хуйлна. Бэлтгэсэн ороомогийг бага хэмжээний усанд хийж15-20 минут жигнэнэ. / Ороомогийг хүнсний цэвэр гялгар уут эсвэл тугалган цаасаар ороож байгаад жигнэвэл задарч бутардаггүй/. Төмсний нухаш бэлтгэж, үүндээ крахмал, өндөг, задь, давс, перец нэмж амтлаад хавтгай хэлбэрт оруулан цөцгийн тосонд шарна. Тоор жимсэний сүмс бэлтгэх: Тоор жимс болон бага зэрэг цагаан гаа, сүү, давс зэргийг нийлүүлж буцалгаад тоор жимсний шүүс нэмж миксердээд шүүж авна. Ороомогийг бэлтгэсэн төмсний хачиртай таваглаж тоор жимсний сүмс асгаж өгнө.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)