Тэнгэрийн бүсгүй : Галав юлтэл таван жил үлдэв

Галав юлтэл таван жил үлдэв

Энэ сарын эхээр Москвад нэгэн сонирхолтой ном худалдагдаж эхэлжээ. Зохиолч Дмитрий Глуковскийн дэлхийн амьтай бүгд 2012 онд мөхнө гэж урьдчилан хэлж байна. Дмитрий Глуковскийн “Бүрэнхий” гэсэн ном нь майягийн индианчуудын зөгнөлийг тайлсан Дэн Брауны номонд нэмэлт гэсэн ойлголт төрүүлнэ.Тэгж хэлэх шалтгаан байгаа гэж зохиолч хэлээд дэлхийг доргиож буй гамшгууд төгсгөл ирж буйг харуулж байна гэжээ. Сүүлийн үед нэрд гараад байгаа зохиолчтой хийх янз бүрийн уулзалтад маш олон хүн оролцдог болсон байна. Хамгийн сүүлчийн тийм уулзалтаар уншигчдын сонирхол нь майя нарын зөнг зохиолч яаж олж авсан асуудал байлаа. “Миний романд бичигдсэн бүгдийг үгчлэн хүлээн авах хэрэггүй. Мөн түүнчлэн түүнийг ямар нэгэн төрөл стильд шахах хэрэггүй. Надад чухал гэсэн зүйлээ л би уншигч нарт танилцуулах гэсэн юм. “Бүрэнхий”-н хувьд бол галав юүлэлт ойртож байгаа тухай өгүүлж байна” хэмээн тэрээр ярьжээ. Номоо бичихийн тулд би индианчуудад зориулагдсан ихээхэн материалыг цуглуулсан. Бидний зөн олон талаар тохирсон. Индианчуудын тоолсноор дэлхийн амьдрал 2012 онд төгсөх юм. Миний мэдрэмжээр ч дэлхий мөхлийн эрмэгт ирээд байгаа. Сайхан байгаа мэт амьдрал хэдхэн хоногийн дотор төгсч болох талтайг зохиолч сануулсан бололтой. “Бүрэнхий” гэсэн роман 100 мянган хувиар хэвлэгджээ. Гэсэн ч номын дахин хэвлэхийг хэвлэн нийтлэгч нар үгүйсгэхгүй байна. Зохиолчийн өмнөх “Метро 2033” роман нь 200 мянган хувиар хэвлэгдэж байлаа. Европын нэр хүндтэй “ЕвроКон” гэдэг утга зохиолын уралдаан 2007 оны аравдугаар сард “Метро 2033” романы оны шилдэг шинэ ном гэж нэрлэжээ. Түүний шинэ ном нь өмнөхөөсөө улам их амжилттай байна гэж уншигч нар үзэж байгаа юм. “Би номоо бичиж байхад надад төгсгөлийн хоёр хувилбар байлаа. Үр дүнд нь төгсгөл арай зөөлөн болсон юм. Тэр нь олон хүнд аймшигтай мэт байх боловч найдвар төрүүлж байгаа. Галав юүлэх нь эргэлт буцалтгүй үйл гэж бодлоо ч түүнд бэлтгэх цаг бидэнд байгаа. Түүнийг хэрхэн хийх талаар миний ном өгүүлж байна” хэмээн зохиолч тайлбарлав.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)