Тэнгэрийн бүсгүй : Санаа зовинох сэтгэлээ хэрхэн удирдах вэ?

Санаа зовинох сэтгэлээ хэрхэн удирдах вэ?

1. «Энэ тийм чухал асуудал гэж үү? » гэсэн асуултыг єєртєє тавь. Магадгүй танд нилээд утгагүй асуулт мэт санагдаж байгаа биздээ. Гэтэл үгүй.Эмэгтэйчүүд бид єчүүхэн жижиг асуудлыг жигтэйхэн томруулж бодоод түүндээ єєрсдєє шаналж биеэ зовоодог хүмүүс.Болсон үйл явдлыг дүгнэж цэгнэх гэж яарахдаа багагүй амьдралын эрч хүчийг алддаг байна. Тайвнаар асуудалд хандаж гарах гарцыг хайх нь танд бас бусдад ч хэрэгтэй. Аливаа зүйлийн эсрэг тэмцэх ,єєрийн санаандаа бүхнийг нийцүүлэх гэж тэмүүлэх нь тийм ч зєв шийдэл биш. 2. Найзуудтайгаа уулз Дотны найз нєхєдтэйгээ уулзаж ярилц.Тэднээс асуу. Та нар сэтгэл зовних зүйлгүй тайван байна уу ?гэж. Найзууд чинь нэгэн дуугаар үгүй гэж хариулах байх.Хүн бүхэнд хэцүү,шийдэж боломгүй асуудал олон байдаг ч тэр бүхэнд шаналаад байх нь утгагүй шүү дээ. Хэрвээ тэд таны оронд байсан бол яаж шийдэх байсныг нь асуу. « Тэмцэлгүй амьдрал гэж үгүй шүү дээ» гэдгийг санаж яваарай. 3. Бусдын туршлагаас суралц Сэтгэл зүйн чиглэлийн ном ,алдартнуудын амьдралын тухай бичсэн хүүрнэл, амжилтанд хүрсэн үндэс зэрэг ном нь таныг зовоон байгаа асуудлыг чинь тэр дор нь шийдэж єгч чадна. Мєн танд түүхэн кино ч тус болно. Хэрхэн баатарлагаар тэд тулалдаж тэмцэж байж эрх чєлєєг олдог билээ. 4. Амьралынхаа хэмнэлийг єєрчлєх. Урьдчилан тєлєвлєсєн бүхэндээ баригдаад суугаад яахав. Єєрийнхєє хийх алхам бүрийг нарийн тооцоолсон байх нь эрх чєлєєтэй амьдрахад,саад болох тохиолдолд ч байдаг. Гэтэл энэ сайхан орчлонд гэрэл гэгээг хэн нь илүү мэдэрдэг гээч. Єєртєє итгэлтэй зоримог нэгэн. Бусдад тохиолдсон ээдрээтэй явдал заавал танд тохиолдох ёсгүй шүү дээ. Хийх алхам бүрээсээ болгоомжлох шаарлагагүй. Иймээс єєдрєг байхыг хүсье. Та сэтгэлээр унах үедээ аль болох єєрийгєє цоглог байлгахыг хичээ.Хамгийн гоё хувцасаа ємсєєд гадуур алх. Бусдын анхаарал халамж,хүндлэлийгшууд мэдрэх болно. Сайхан хүүхний ємнє харц буруугүй гэдэг шүү дээ. 5. Эрүүл мэндээ бод Ямарч хүн сэтгэлзүйн хямралд орсон үедээ маш амрхан ядарч,сульддаг байна. Ийнхүү хямралаас шалтгаалан олн янзын євчлєл бий болохоос гадна эмэгтэйчүүд бидний гоо сайхан ч багагүй хохирдог. Бэрхшээлтэй асуудал болж бүтэхгүй бүхнийг хойш нь тавь. Єєртєє илүү их цагийг зарцуул. Сэтгэлдээ нийцэх амралтыг сонго. Амралтын шинэ єглєє єєрєєсєє юу ч бүү асуу. Таныг чилээж,ядрааж буй асуудлуудыг март. Салхинд алх, Ресторонд ор.Дуртай амттангаа авч ид. Хамгийн гол нь юу ч бүү бод, юу ч битгий хий. 6. Амьдрал байх л юмыг сэтгэлийн зовнил бүү болго. Жишээ нь таны нєхєр ажил нь амжихгүй оройтон гэртээ ирэх, эсвэл гар утас нь холбогдох боломжгүй түр хаагдах /цэнэгггүй болох/ зэрэг шалтгаанаар тантай холбоо барьж чадсангүй. Гэтэл та яагаад заавал муу мухайгаар түүнийг тєсєєлєн бодож, азгүй явдал тохиолдсон болов уу?хэмээн єєрийгєє зовоох шаардлагатай гэж. Иймээс та єєрийнхєє толгойд орж ирэх бүтэлгүй бодлоосоо салах хэрэгтэй. Хааяа хэзээ ч биелэмгүй мєрєєлдєлд автан суух сайхан байдаг шүү дээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)