Тэнгэрийн бүсгүй : Тахианы шөл

Тахианы шөл

Орц: 4 хүний порцоор хийхэд: Тахианы мах - 500 г, төмс - 500 г, лууван - 2 ш, гоньдны үндэс - 1 ш, бөөрөнхий сонгино - 1 ш, улаан буудайн гурил - 2 х. халбага, ургамлын тос - 40 г, 3%-ийн уксус - 2 ц. халбага, давс, нунтаг улаан перец - амт орохоор, цөцгий - 4 х. халбага. Хийх арга: Тахианы махаа чанаж шөл гаргана. Лууван, сонгино, гоньдыг савхан хэлбэртэй хэрчээд 5-7 минут ургамлын тосондоо хуурч, дараа нь уксус нэмээд сайн ширгээнэ. Буцалж буй шөлөндөө том том хөшиглөсөн төмсөө хийгээд 7-10 минут чанана. Хуурсан ногооонуудаа хийж, перец, давс, гурил (урьдчилан хайруулын тавган дээр алтлаг өнгөтэй болтол хуурч, 3-4 хоолны халбага бүлээн шөлөнд хийж хутгасан байна ) зэргээ хийж буцалгана. Дахин 15-20 минут буцалгана. Шөлийг таваглахдаа таваг тус бүрийд цөцгий хийнэ.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)