Тэнгэрийн бүсгүй : Татсан махтай амтат чинжүү

Татсан махтай амтат чинжүү

Бэлтгэх хугацаа: 30 минут, Чанах хугацаа 1цаг. 4 хүнд зориулсан Орц: 700 гр үхрийн татсан мах, 1 ш том сонгино, 2 хумс сармис, 2 халбага тос, 50 гр будаа, 250 гр махны шөл, 2 ш шар чинжүү, 2 ш ногоон чинжүү, 4 ш том улаан лооль, 2 ш өңдөг, 500 гр улаан лоолийн нухаш, 125 гр цагаан дарс, 1 халбага татсан яншуй, хар перц, улаан перц. Заавар: 1. Сонгино, сармисыг арилгаж, дөрвөлжин хэрчээд, хайруулын тавганд тос хийж халаагаад шарна. Дээр нь будаагаа хийж, хамт хуураад, махны шөлийг нэмж зөөлөн гал дээр 15-20 минут агшаана.( Будаа агшаагчинд агшааж болно) 2. Чинжүү болон улаан лоолийг угааж, оройг нь зүсэж аваад, чинжүүний үр болон зузаан судлыг, улаан лоолийн доторхийг цайны халбагын тусламжтайгаар тус тус авч цэвэрлэнэ. (улаан лоолийн доторхийг дараа хэрэглэх учраас хаяж болохгүй) Шарах шүүгээг 180 градусд урьдчилан халаана. З. Агшаасан будааг өндөг, яншуй болон татсан махтай хольж хутгаад, давс, хар болон улаан перцээр амтлана. Чинжүү болон улаан лоолийн дотор талыг бага зэрэг давслаад, үүн рүүгээ амталсан махаа халбагны тусламжтайгаар хийж, чинжүү болон улаан лоолийнх нь оройгоор тус бүр таглана. 4. Улаан лоолийн доторхыг улаан лоолийн зуурмаг, сармис болон дарстай хольж хутгаад, жигнэх савандаа хийж давс, перцээр амтлана. 5. Чинжүүнүүдээ сүмсэн дээрээ байрлуулж (чинжүүнүүдийн хооронд улаан лооль багтах зайтайгаар байрлуулна), 40 минут шарах шүүгээнд жигнэнэ. 6. Үүний дараа улаан лоолийг чинжүүнүүдийн хооронд байрлуулаад ахин 20 минут болтол нь жигнэнэ. Зөвлөмж: Махны шөлийг өөрөө чанаж бэлдэхээс гадна, тахиа болон үхрийн бэлэн дөрвөлжин шөлийг хэрэглэж болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)