Тэнгэрийн бүсгүй : Нэрсний варенье хийх арга

Нэрсний варенье хийх арга

Эхлээд жимсээ цэвэрлэж бэлдээд элсэн чихрийн уусмалд юмуу эсвэл шууд сахартай чанаж болгодог. 1 кг жимсэнд 1.2-1.5 кг сахар, 05-1 стакан ус хийнэ. Чанах явцад дээгүүр нь их ялгарах хөөсийг авч байх хэрэгтэй. Жимс 2-3 удаа оволзоод буцалсны дараа зөөлөн галаар тунгалаг болтол нь 30-40 минут чанаж болгоно. Варенье бэлэн болсныг хөөс нь төв рүүгээ буцалснаар мэдэж болно. (Эхэндээ төвөөсөө зах руугаа буцалдаг.) Эсвэл тавган дээр дусаахад урсахгүй хэвээ хадгалж байвал варенье болсны шинж юм. Варенье хийх шилээ сайтар угааж, 10-20 минут буцалгаж ариутгаарай. Сахарын уусмал бэлдэх арга: 1.5 кг сахарт тал буюу 1 стакан ус хийнэ. Эхлээд усаа халаагаад сахраа бага, багаар нэмж уустал нь хутгаж буцлах дөхөхөөр нь авна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)