Тэнгэрийн бүсгүй : Эр хүнийг өөртөө дурлуулахын тулд

Эр хүнийг өөртөө дурлуулахын тулд

“Эр хүн болзоонд уривал яаран бүү зөвшөөр, араасаа гүйлгэ. Тэгсэн цагт тэр таныг үнэлнэ” гэж бидэнд сургасан. Гэтэл одоо цаг өөр болжээ. Эрдэмтдийн судалгаагаар эрчүүд зөвхөн уриалгахан хүүхнүүдтэй харьцахыг эрхэмлэдэг болсон нь тогтоогджээ. Тэгэхээр хэрэв таныг болзоонд уривал зөвшөөр, гэхдээ уулзалтын үед түүнд “Олон эрчүүдээс зөвхөн чамайг сонгосон” гэж ойлгуул. Тэгвэл та түүний хувьд хамгийн хүслэнт хүн болж хувирна. Хэрэв та түүнтэй харилцаагаа үргэлжлүүлмээр санагдвал түүний санаачилга гаргахыг бүү хүлээ, өөрөө аяга цай ууя гэж урь. Эр хүнийг өөртөө дурлуулахын тулд “Надад чи таалагдаж байна” гэж түүнд ойлгуул, энэ бол болзооны гол зорилго. Түүн рүү эгцэлж хар, түүнийг бишрэн шүтэж байгаагаа харуул. Нүд салгахгүй шимтэн ширт. Түүнийг яриул. Ярианд дурьдагдсан үгийг нь өлгөж аван асуулт тавь. “Өнөөдөр ямар хүйтэн өдөр вэ?” гэвэл “Танд өвөл, зуны аль нь таалагддаг вэ. Хүйтэнд тэсвэртэй юу” гэх зэргээр. Эр хүн өөрийнхөө тухай ярьж байхдаа хэзээ ч уйдахгүй. Хэрэв та түүнд дахин уулзах хүсэлтэй байгаагаа харуулахгүй бол танд тэр таалагдаж байгааг үзүүлэхгүй бол анхны болзоо чинь сүүлчийнх болно. Гэхдээ шууд бүү хэл. Зүгээр л “хотын… тэр хэсэгт би дуртай. Би танд тэгж байгаад үзүүлнэ” гэж хэл. Хамтын ирээдүйн тухай ярих нь та түүнтэй уулзахыг хүсч байгааг ойлгуулна. Эсвэл таныг хүргэж өгсний дараа түүнд “Харьсан хойноо утасдаарай. Миний сэтгэл зовоод байна” гэж хэл. Тэр таныг өөрт нь сайныг ухаарна мөн тань руу утасдах шалтаг гарч байна. Утсаар дараагийн болзоог тохирох амар шүү дээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)